Говь-Алтайн “Үнэн ба зөв нам”-ын дарга хэмээж, бусдын машинуудыг залилжээ

1997 онд төрсөн 24 настай, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, дээд боловсролтой, ... ХХК-ий захирал ажилтай залуу бусдыг залилан мэхэлсэн хэрэгт холбогджээ.
Тэрбээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт иргэн Ө-т өөрийгөө Говь-Алтай аймгийн Үнэн ба зөв намын дарга ажилтай, сонгуулийн санхүүжилтийн мөнгө орж ирэхээр таны авто машины үнийг өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилжээ. Улмаар хохирогч Ө-ын эзэмшлийн .... ГАА улсын дугаартай Тоёота Ланд Крузер 80 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, 23.000.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Мөн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт иргэн Ц-д өөрийгөө мөн л Говь-Алтай аймгийн Үнэн ба зөв намын дарга ажилтай хэмээн худлаа хэлж, давтан залилангийн хэрэг үйлджээ.
Улмаар хохирогч Ц-ийн эзэмшлийн .... ГАА улсын дугаартай Тоёота Ланд Крузер 80 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, 18.000.000 төгрөгийн хохирол учруулжээ.
Түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс түүнд холбогдох гэмт хэргийг Өршөөлийн хуульд хамруулж, хэрэгсэхгүй болгож, 21.200.000 төгрөг гаргуулж хохирогч Ө-т олгуулахаар шийдвэрлэжээ. Харин үүнийг прокурор эсэргүүцсэнээр З-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаагаад буй аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хаха энэ монголын улс төр гэж бүүр жонхуу болжээ АН нь олигтойхон сөрөг хүчин байсан бол ийм юм болохгүй байсан байхгүй юу
ene elii balai namnuudiig tsegtsleed uguusei yasan hetsuu yum be