Нийгмийн
Зарим барааны үнэ дөрвөн жилийн дотор 57 хувиар өсжээ

Үндэсний Статистикийн хорооноос дөрвөн жилийн хугацаанд зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ 57.5 хувиар өссөн талаар мэдээллээ. Тодруулбал, нийт 16 нэр төрлийн барааг 2017 оны арваннэгдүгээр сард 54,515 төгрөгөөс худалдаж байсан бол 85,848 төгрөг болж өслөө. Энэ өсөлтийн тоог хувьчлан бодвол 57.5 хувь болох аж.
Үнэ нь нэмэгдсэн бараанд талх, гурилан боов, тахианы мах, хиам, сүүн бүтээгдэхүүн, бяслаг, өндөг, цөцгийн тос, мандарин, гадил, улаан лооль, өргөст хэмх, сонгино, саримс, төмс, байхуу багтжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.