НИЙГЭМУЛС ТӨР

Л.Энх-Амгалан: Зэсийн үнэ унавал “Рио Тинто” үйл ажиллагааны орлогоор хөрөнгө босгож чадахгүй

Өнөөдөр /2021.12.30/ УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагт эхэллээ.

Хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Тогтоолын төслийн 1.4 дэх хэсэгт, “Оюу толгой” ХХК-д хувьцаа эзэмгшигч болон гуравдагч этгээдээс нэмэлт зээлийн санхүүжилт авахгүй байх” гэж нэмээд байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Зээл авахгүйгээр хөрөнгө босгох гурван боломж бий гэлээ л дээ. Зэсийн үнэ унавал яах вэ гэх мэт эрсдэлүүдээ бодолцсон уу. Үүн дээр бодит тооцоолол байгаа юу” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Үүнд далд уурхай ашиглалтад орох хүртэл буюу хоёрхон жилийн асуудал яригдаж байгаа юм. Энэ хугацаанд зэсийн үнэ бол унахгүй ээ, санаа зоволтгүй. Судалгаа харахад өндөр хэвээр байх юм билээ. Үйл ажиллагааны орлогоор асар өндөр ашиг олонгуутаа өөрсдийнхөө зээл рүү хийчихээд байгаа юм. Бүтээгдэхүүний урьдчилгаа бол өндөр өртөгтэй байж чадахгүй юм билээ. Зэс ашигтай байгаа учраас урьдчилгаа гэрээ хийдэг компани их олон байгаа. Ер нь зэс бол стратегийн бүтээгдэхүүн. Мөн энэ дотор алт байгаа. Алт ямар үнэтэй билээ. Хувьцаа нэмж гаргаж болно. “TRQ”-гийн хувьцаа 15 хувиар өсчихсөн байгаа. Одоо хэлэлцээ амжилттай болохоор жижиг хувьцаа эзэмшигчдийн сонирхол ч сэргэнэ. Юундаа гадны талд үйлчлээд байгаа юм. Балиар харагдаж байна” гэлээ.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗочинЗочин
ЗочинЗочин

Даваасүрэг гишүүдийг загнах эртэй юм үү?

ЗочинЗочин
ЗочинЗочин

Даваасүрэг гишүүдийг загнах эртэй юм үү?

Холбоотой мэдээ

Back to top button