СПОРТ

Өнөөдөр дэлхийн аварга Г.Болдбаатарын төрсөн өдөр

Булган аймгийн Хангал сумын харьяат бөх, жүдо бөхийн ДАШТ-ий алт, хүрэл медальт , Монгол Улсын гавьяат тамирчин Ганбатын Болдбаатарын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Дэлхийн дэвжээнд 2014 онд түрүүлж, 2017 онд хүрэл медаль хүртсэн тэрбээр 1987 оны нэгдүгээр сарын 3-нд мэндэлсэн юм.

Монголын жүдо бөхийн хөнгөн жин, 60 кг-ыг олон жил тахалж, дэлхийд босоо яваа Г.Болдбаатар гавьяат сүүлийн жилүүдэд тэмцээнд төдийлөн оролцохгүй байгаа юм. Гавьяатдаа төрсөн өдрийн мэнд хүргэе.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мундаг бөхдөө.Уул нь олимпоос медаль авах бөхийн нэг байсан.

Холбоотой мэдээ

Back to top button