Нийгмийн
Цэрэг бүртгэл цахимаар эхэллээ
Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл цахимаар эхэлж байна. Энэ удаагийн цэрэг бүртгэл жил жилийнхээс ялгаатай бөгөөд E-Mongolia цахим системээр гэрээсээ бүртгүүлж болдог болсон талаар Чингэлтэй дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ. Бүртгэл энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ. Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн гуравт 100,000 төгрөгөөр торгох заалттай байна.
Бүрдүүлэх баримт бичиг:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Ажлын газрын үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3х4 хэмжээтэй цээж зураг хоёр ширхэг.
- Иргэд өөрийн оршин суугаа хорооны Засаг даргын байранд очиж бүртгүүлнэ.
- e-Mongolia гар утасны апп болон вэб хуудсаар, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандан бүртгүүлэх боломжтой байна.
Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:
- Дээд офицер /Генерал/-65 насны
- Ахлах офицер -60 насны
- Дунд офицер, ахлагч -55 нас
- Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ 50 нас.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.