СПОРТ

Улсын харцага А.Бямбажав бөхчүүдэд цол нөхөн олгож буйг шүүмжлэв

Сүүлийн үед үндэсний бөхийн спортод цол, зэрэг, допингийн гажуудал томоохон асуудал болж байгаа билээ.

Энэ асуудлаар Увс аймгийн Сагил сумын харьяат бөх, улсын харцага А.Бямбажав байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Одоо үед үндэсний бөх маань хөгжөөд ч байгаа юм шиг ухраад ч байгаа юм шиг сонин цаг үе иржээ. Допингтой холбоотой асуудлууд маш ихээр гарч тэрийгээ дагаад олон хүнд зэрэг даваагүй давааных нь цолыг нөхөж олгодог утгагүй тогтолцоо гарч ирлээ. 8 даваагүй гарьд,7 даваагүй заанууд,6 даваагүй харцагууд,бүр 5 ч даваагүй начингууд,өсөх идэр начингууд төрөх болж.

Шударга бусаар даваагаа алдсан хөдөлмөрийг нь үнэлж цол нөхөж олгож байгаа нь буруу биш боловч 8 давсан жинхэнэ гарьдуудын урд 8 даваагүй гарьдыг, 7 давсан жинхэнэ заануудын өмнө 7 даваагүй заануудыг,6 давж харцага болсон хүмүүсийн өмнө 5 давсан харцагуудыг эрэмбэлж гаргаад байгаа нь маш харалган шийдвэр, дүрэм юм аа. Энийгээ МҮБХ эргэж нэг харж хэлэлцэх нь зайлшгүй хэрэг мөнөөсөө мөн билээ.

Ингэж эрэмбэлж гаргаж байгаа дүрэм нь өөрөө маш том алдаа дутагдалтай буруу гэдгийг МҮБХолбоо нь өөрөө тод томруунаар харуулсан жишээ эрэмбүүд бэлээхэн байна.

Жишээ нь, Булган аймгийн Могод сумын уугуул улсын заан Дамдинсүрэнгийн Лхагвасүрэн (1971 оны улсын их баяр наадамд 6 давж заан цол хүртсэн), Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул улсын заан Дамбажавын Цэнд-Аюуш (1981 оны улсын их баяр наадамд 6 давж заан цол хүртсэн) нарыг эрэмбэнд оруулахдаа бүх заануудын ард нь оруулж эрэмбэлсэн байдаг юм. Одоо ч материал баримтууд нь байгаа байх. Ингэж бүх улсын заануудын ард оруулж эрэмбэлж байгаа нь зөвхөн 6 давсан заан гэдгээр нь л 7 давсан заануудын ард оруулж эрэмбэлсэн байдаг.

Хөвсгөл аймгийн 80 жилийн ойн баяр наадмаар улсын заан Б.Соронзонболд барууны магнайд гарах гэтэл Хөвсгөлийн бөхчүүд нутгийн хөгшин зааныг барууны магнайд гаргачих ахын дүү нутгийнхаа ой дээр 3 дээр цолоо дуудуулаад л болно гэж уулзаж гуйж байгаад урд нь гаргаж байсан түүх ч бэлээхэн байнаа.

Бөх хүн зөвхөн тэр 8 дах даваа,7 дох даваа,6 дах даваа буюу ганцхан давааг чинь л авах гэж ямар олон жилийн хөлс хөдөлмөр,аз од,хичнээн олон хүний хөдөлмөр зориулагдсан байдгийг ойлгох ухаан дутаагүй баймаар. Тийм учир энэ буруу дүрмээ цаг алдаагүй байгаа эрт дээр нь,цаашид дахиад олон ийм даваагүй давааныхаа цолыг авсан бөхчүүд төрөөгүй байгаа дээр эргэж нэг харж эргэцүүлж нэг хуралдана байгаа та бүхэн. Нэгээр илүү бол мянгаар илүү гэдэг дээ” гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ХАМГИЙН ГОЛ БУДИЛААНЫ ЭЗЭД БОЛ ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН БӨХЧҮҮДИЙН БУРУУ.ЗАРИМ НЬ БҮР 2 ДАХЬ УДААГАА ДОПИНГ ИЛЭРЧ БАЙХ ЮМ. ЯЛАНГУЯА ӨНДӨР ЦОЛТОЙ БӨХЧҮҮДЭЭС ДОПИНГ ИЛЭРЧ БАЙГАА НЬ ТУХАЙН БАРИЛДААНЫГ ЮУ Ч БИШ БОЛГОЖ ТОХУУРХАЖ БАЙГАА ХЭРЭГ.ХАРЦАГА БЯМБАЖАВЫН САНАЛЫГ БАС БОДОЖ ҮЗҮҮШТЭЙ ШҮҮ.ҮНЭН ХҮЧЭЭ ҮЗЭЭД БАРИЛД ТЭГЭХГҮЙ БОЛ МОНГОЛ БӨХИЙН НЭР ХҮНД ЮУ Ч ҮГҮЙ БОЛЛОО

Зочин
Зочин

Монгол бөх дампуурч бн.Цолондоо хүртэл чимэг оруулаач.Домогт допингийн ачаар Долоо давж тугаа тойроогүйч Заяа буян дээдэлж Заан цолыг авсан Цолоо батлах чадваргүйч Цагаа зарцуулж яваа Улсын заан.....тэрээ Найраа хийдэг начин цолыг Найдан байж хүртээгүйч Тав давж тугаа тойроогүй Тавилан заяандаа начин болсон Допингтой бөхийн ач Домог болж үлдсэн начин тэрээ гэж цолны чимэг нэмэхээр болждээ

Зочин
Зочин

Олимп болон дэлхийн аваргын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад урамшуулал олгодог тогтолцоог эргэж харах хэрэгтэй болжээ. Сар бүр 8 хүртэл сая төгрөг насаар нь өгөх чадал энэ төр засагт угаасаа байх ч үгүй. Баяжаад хөгжихөөрөө яахав насаар нь тэтгэнэ биз.

Ялангуяа Н.Түвшинбаяр аваргын хэргээс хойш энэ асуудал улам хүчтэй яригдаж эхэллээ. Сар бүр 8 сая төгрөг авч байгаа тамирчинд ахиж урагш тэмүүлэх өмнөх шиг нь хүсэл байхгүй болчихдог юм байна.

Спортын тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдад Засгийн газраас олгодог урамшууллын тогтолцоог эргэж харах шаардлага байгаа талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням байр сууриа илэрхийлсэн.

Тэрбээр “Олимп болон дэлхийн аваргын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад урамшуулал олгодог Засгийн газрын журмаар эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн байсан ч насан туршдаа энэ цалинг авах зохицуулалттай. Зөвхөн допингийн асуудалд холбогдсон бол энэ урамшууллыг олгохгүй гэдэг заалттай. Ийм зохицуулалт байж болохгүй. Татвар төлөгчдийн мөнгийг хариуцлагагүй хүмүүст өгч болохгүй.

Олон сайн тамирчин, дасгалжуулагч, спортын холбоод байгаа. Спортын салбарынхан өөрөө өөрсдөө нэр хүндээ унагааж байна.

Олимп, дэлхийн аваргын тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдад насан туршид нь урамшуулал олгодгийг өөрчлөх хэрэгтэй. Ингэхдээ олон хүнд хүртээмжтэй байх, тамирчдын нийгэмд үзүүлж буй үлгэр дууриал ямар байх зэргийг харгалзан үзэх шаардлагатай.

Тухайн тамирчин эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон бол урамшууллыг цуцалж эсвэл нөхөн төлүүлдэг байх ёстой. Ингэхгүй бол татвар төлөгчдийн мөнгө хэтэрхий шившигтэй зүйлд зарцуулагдаж байна.

Тиймээс энэ асуудалд Биеийн тамир спортын улсын хороо, Засгийн газар болон харьяалах байгууллагууд дүрэм журмаа өөрчлөх шаардлагатай байна” гэж ярьжээ.

Гончиг
Гончиг

Бямбажав харцага ямар үнэн үг хэлэвээ_Хуурамч даян авараг гарьд заан харцага начин цолтнууд төрж байна. зарим нь ичихгүй заан цолныхоо наадаи хиих гэж байна. өөрөө ч допингтай бөх байна. цол өгөх нь өуруу

Холбоотой мэдээ

Back to top button