Б.Жаргалсайхан: Трамп бид хоёр шиг төрийн төлөө толгой нь байнга ажилладаг залуус ховор

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 11-ний өдөр Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлэг өрнөсөн. Энэ үеэр Б.Жаргалсайхан болон Д.Мөн-Эрдэнэ нар ам зөрж, бие биенээ мөргөөд байв. Ингэснээр цахим орчинд тэднийг элэглэж, шоолоод байгаа юм. Энэ талаар Б.Жаргалсайхан цахим хуудаснаа өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Намайг эргүү тэнэг өвгөн гэж харааж зүхэж байгаа хүмүүс дандаа залуу хүмүүс байх юм. Дүү нар миний насан дээр эм тангийн боол болчихгүйхэн шиг зүхүүлээд ч гэсэн иртэй илд шиг явах хэрэгтэй. Зарим нь ийм насан дээр ирж ч чадахгүй мөнх бусыг үзүүлж байхад өвгөнөөрөө дуудуулаад ч гэсэн түмний төлөө хашгирч явах нь ичмээр явдал ерөөсөө биш.
Трамп бид хоёр шиг төрийн төлөө толгой нь байнга ажилладаг залуучууд ховор байдаг юм.Ахад нь одоо эртний хаад ноёдын ёсоор бол таван хатан солих нас бий. Одоогийн хэлдгээр бол төрийн наадмаа үзэж цэнгэх 30 жилийн нөөц байна. Дүү нар эрүүл мэндээ хайрлаж, архи дарснаас хол, тархи толгойгоо байнга цэнэглэж, жаахан ухамсартай байвал зүхэхээр биш дуртай зүйлээ үзэж эдлэхээр сайхан нас шүү. Энэ зурган дээрх цаг үеэсээ би л лав илүү болсон уу л гэхээс элэгдэж муудаагүй!" гэжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан хэлжээ.ЕБС-ийг зохих хэмжээний төлбөртэй болгохгүй бол хойч үеийнхэн бас юу ч ойлгодоггүй хүн болж өснө дөө.
1990 оноос өмнө социализмын үед төрсөн бүх хүмүүс үхэж далд орвол монгол улс цэвэршиж хөгжиж мандана гэж хэлээд байдаг даа.
Манай баячууд гээд байдаг нөхдүүд нэг л хогийн царайтай, зарим нь бүр царай муутай байх юм. Буянгийн Жагаа, сахaл Эрдэнэбилэг, Нарантуулын Сайхансамбуу гээд л хачин үзлийн царайтууд байх юм. Улс төрчдөөс С.Баяр, Н.Энхбаяр, П.Очирбат, Багабанди гээд хогийн царайтууд бий. Тийм мөртлөө шунaл нь пээ аймаар. Царай муутай байх тусмаа их шунaлтай байдаг юм шигээ.
Монголын атаман байхаа болжээ ах. Халаагаа Мөөжиг дүүдээ өглөө. Далдчиж гүйгээд аргагүй цаг нь болсон юм уудаа. Жагааг ингэж гээс савируулж муу цохисоноос сайн айлга гэдэг боллоо ккк. МөнхЭрдэнэ баярлалаа эмэгтэйчүүдийн өмнөөс.