НийгмийнЭДИЙН ЗАСАГ

"Тавантолгой оператор түншлэл" компани 799 тэрбумын тендерийг гурван компаниас авчээ

Монголын дата клуб-ын гаргасан судалгаагаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, "Эрдэнэс тавантолгой" ТӨҮГ, "Монголросцветмет" ТӨҮГ-ууд өдөр бүр тендер зарладаг гэх шүүмжлэл байдаг. Эдгээр компаниуд тендерийн мэдээллийн санд 4000 гаруй худалдан авалт бүртгэгдсэн байх бөгөөд нийт 5.8 их наяд төгрөгийн худалдан авалтын 70 хувийг долоон компани нийлүүлжээ. Үүнээс дөрөв нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн оператор компани байна.

“Тавантолгой оператор түншлэл" компанийн тендерээс авсан мөнгөн дүн нь 799 тэрбум 130 сая, 962 мянга 175 төгрөг байна. Эл компани хамгийн их хэмжээний тендерийг авсан дарааллаараа гуравдугаарт бичигджээ.

"Тавантолгой оператор түншлэл" компанийн АТГ-т мэдүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй аж. Ингэснээр тус компанийг ямар хүн удирддаг талаарх мэдээлэл дата мэдээллийн санд байхгүй гэсэн үг аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button