Нийгмийн

Дампуурсан “Капитал” ба 14 сая ам.долларын хадгаламжаа алдсан эмэгтэй

Дампуурсан банкинд алдсан нийгмийн даатгалын сангийн мөнгийг авч чадахгүй, хэдэн жил болж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий Капитал банк дампуураад дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна.

Тус банкинд нийгмийн даатгалын сангийн 104 тэрбумын хадгаламж байсан. Өнгөрсөн хугацаанд манай дарга нар шүүхдэж явсны үр дүнд үл хөдлөх хөрөнгийг нь битүүмжлэх замаар дөнгөж 30 тэрбумын хохирлыг нь барагдуулаад байгаа юм. Үлдсэн 74 тэрбумыг төлүүлэх ажиллагаа шүүх дээр үргэлжилж байгаа талаар Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга Д.Зоригт мэдээлж байв.

-800 ГАРУЙ ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖИД 70 ТЭРБУМЫГ Л ТӨЛЖЭЭ-

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкыг албадан татан буулгах шийдвэр гаргаснаар улсын мөнгө л уйлаад үлдсэн юм биш.

Тус банкинд итгэл даалгаж, мөнгөө хадгалуулсан маш олон иргэд, аж ахуй нэгжүүд хохирч үлдсэн байдаг. Тэдний төлөөлөл нэгдээд, тэмцэл хүртэл өрнүүлж, мэдээлэл хийж байсан ч үр дүнд хүрээгүй. Тус банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш 800 гаруй иргэн, аж ахуйн нэгжид дөнгөж 70 гаруй тэрбум төгрөгийн төлбөр барагдуулсан байгаа юм байна.

-ИРГЭН С.АНАСТАСИЯ 40 ТЭРБУМАА АВЧ ЧАДАХГҮЙ ДӨРВӨН ЖИЛ БОЛЖ БАЙНА-

Ганцхан жишээг энд дурдая. Тус банкинд их хэмжээний долларын хадгаламжтай байсан нэгэн эмэгтэй мөн л шүүхдэж явна.

Тодруулбал, иргэн С.Анастасия Капитал банкинд 2018 оны зургаадугаар сард 14 сая ам.долларын хугацаатай хадгаламж нээлгэжээ. Тэрбээр хэдэн сарын дараа хадгаламжнаасаа тодорхой дүнгээр мөнгө буцаан авах гэсэн боловч шаардсан мөнгийг нь гаргаж өгөхгүй явсаар байжээ.

Ингээд тун удалгүй Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкыг албадан татан буулгах шийдвэр гаргаж, тус банкны эрх хүлээн авагчийг томилсон байдаг.

Тиймээс иргэн С.Анастасия түүнээс хойш буюу дөрвөн жилийн хугацаанд мөнгөө эргүүлэн авч чадахгүй шүүхдэж байгаа юм. Гэвч юу ч авч чадаагүй байна.

Тэрбээр мөнгөө эргүүлэн авахаас гадна ам.долларын тухайн үеийн бус одоогийн ханшаар тооцуулж, монгол мөнгөөр 40 орчим тэрбум төгрөг гаргуулж авах зорилготой аж. Гэвч гурван шатны шүүх хурлаар түүний нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж, 40 тэрбум биш мөнгөө хадгалуулж байсан үеийн ханшаар тооцож 38 тэрбумыг нэхэмжлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байх юм. Хамгийн сүүлийн буюу Дээд шүүхэд гомдол гаргасан хурал нь энэ сарын 11-нд болсон талаар эх сурвалж мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Tsu3 inged heden terbumar ni ideed zugeer garaad l irdeg

Зочин
Зочин

Ene bankni asuudlaar ene undarmaag horisonch yum bhgu bizde

Зочин
Зочин

Наад мөнгийг чинь Элбэгдорж хулгайлж аваад гадаадад гаргачихсан. Анастасия гэдэг нэрийг бодвол Орос хүн шиг л байх юм. Нутгаасаа нэг хөлсний �##�уурчин хөлсөлж аваад элбэгдоржийг �##�уулах хэрэгтэй. Тэгээд сайн ухв�##� муу үхэж д�##�д орсон элбэгдоржийн нэртэй олон зуун сая долларын данс Америк,Европ гээд л хаа сайгүй байгаа даа.

Зочин
Зочин
Reply to  Зочин

УНДАРМААГИЙН БАНК БӨГӨӨД АРД ИРГЭДИЙН БОЛОН НДСгийн МӨНГӨ ИДЧИХСЭН ТУХАЙ ЯРЬЖ БАЙНА.НИЙТЛЭЛ УНШААД ОЙЛГОДОГГҮЙ ГАШИЛСАН ТАРХИТАЙ МАЛ ЭНД ЭЛБЭГДОРЖИЙГ ХУТГАЧИХСАН ЯВЖ БАЙНА .СЭТГЭЦЭЭ ЭМЧИД ҮЗҮҮЛ, ШАР ХАДАА БАРАААД .ИЙМЭРХҮҮ ХҮМҮҮС НИЙГЭМ ХОР ХОХИРОЛ УЧРУУЛЖ МЭДНЭ

Аймаар байна.
Аймаар байна.

Шүүх хадг�##�амж эзэмшигчдийн т�##�д байхыг ури�##�ж байна.

Зочин
Зочин

орос авгайн мөнгө хаанаас хийсэн хамаагүй ээ улсын мөнгө төлүүлээчээ их хурлынхаан

Зочин
Зочин

Энэ эмэгтэй ийм их доллар ямар замаар хаанаас авсан бол доо. Юу хийдэг хүн юм бэ? Ундармаагийн хэрэг эрх мэдэлтнүүдийн хам бүлэг хэрэг учраас түүнийг шоронд хийж, хөрөнгийг нь хурааж чадаөхгүй байна чадахгүй байна шүү дээ.

Аймаар байна.
Аймаар байна.
Reply to  Зочин

Хүний мөнгө буцааж өгөх ёстой.

Аймаар байна.
Аймаар байна.

Бүр их мөнгөтэй хүн Монголд ингэж хадг�##�уулж болохгүй. 20 сая хүртэлх ь даатг�##�тай тул олдоно.Шүүх тийм шийд гаргах утгагүй. Төгрөгөөр биш доллароор нь нэхэмжлэх ямар вэ ?

Зочин
Зочин

Ийм их долларыг ямар журмаар энэ иргэн олж хадг�##�уулсан юм болоо.

Зочин
Зочин

ИЙМ НОВШЫН ХУЛГАЙЧУУД БАЙГАА ЦАГТ ИРГЭД БАНКАНД ЯАЖ ИТГЭХ ЮМ ВЭ?.ТӨРД ЯАЖ ИТГЭХ ЮМ ВЭ?

Уншигч
Уншигч

ХУВИЙН БАНКАНД НАЙДАЖ ТЭР ИХ МӨНГИЙГ ХАДГАЛЖ БАЙДАГ ТӨРИЙН БАНКАНД ХАДГАЛУУЛАХГҮЙ ТЭНЭГ ЮМДАА

Зочин
Зочин

Kapitron banknii asuudlaar shiitgel huleesen hun bdgimu

Зочин
Зочин
Reply to  Зочин

Капитрон банк бишээ капит�##� банкны тухай.Ундармаагийн тухай бичжээ.Дээрхи сэтгэгдэл бичигч андуураад байна андуураад байна

Холбоотой мэдээ

Back to top button