"Менингококкт халдвараар өвчлөгсдийн 50 хувь нь хүндэрч нас бардаг"

Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдэх болсон талаар ЭМЯ-наас анхааруулаад байгаа билээ. Энэ нь бага насны хүүхдүүдийн дунд тархах хувь нь 80 хувьтай байдаг аж. Энэ талаар ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач эмч Ч.Уртнасан эмч мэдээлэл өглөө.
Тэрбээр “2022 оны гуравдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод дөрөв хүртэлх насны хоёр хүүхдэд менингококкт халдвараар өвчилсөн. Энэ өвчин бол нас барах магадлал нийт өвчлөлийнхөө 50 хувьд тохиодог. Учир нь эцэг эхчүүд хэнэггүй, хариуцлагагүй хандсанаас болж хүндрэл, нас баралт их байдаг. Тиймээс халдвар авсныг нь мэдсэн даруйдаа эмнэлэгт тусгаарлуулан эмчлүүлэх чухал. Энэ өвчний оргил үе 3-5 дугаар саруудад тохиодог.
Илрэх шинж тэмдэг:
- Өндөр халуурах
- Ханиалгах
- Цочромтгой болох
- Тууралт гарах
Одоогийн байдлаар эл халдварын хоёр тохиолдол бүртгэгдсэн. Үүнийг тусгаарлаж, голомтонд авдаг хариу арга хэмжээг бүрэн хэрэгжүүлсэн" гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.