Х.Баттулгыг АН-ын дарга болсонд зориулсан бөхийн барилдаантай
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын долооны пүрэв гарагийн 14:00 цагаас Ардчиллын баярт зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болно.
Тодруулбал, Х.Баттулгыг АН-ын даргаар батламжлах баярт зориулсан барилдаан юм. Харин энэхүү барилдааныг С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан эрс эсэргүүцэж, өчигдөр мэдээлэл хийсэн. Өнөөдөр барилдааны үеэр ямар үйл явдал өрнөхийг таашгүй.
Барилдаанд зодоглохоор:
1.Даян аварга Намсрайжавын Батсуурь
2. у.ар Цэдэвийн Содномдорж
3. у.ар Рэнцэнбямбын Пүрэвдагва
4. у.г Мягмарын Бадарч
5. у.з Баатархүүгийн Пүрэвсайхан
6. у.з Цэдэнбазарын Одбаяр
7. у.х Шүхэртийн Уламбаяр
8. у.х Алтанбаганын Цацабшир
9. у.х Нямаагийн Батзаяа
10. у.х Төрөөгийн Баасанхүү
11. у.х Баярхүүгийн Бат-Өлзий
12. у.х Оргихын Хангай
13. у.х Баярсайханы Орхонбаяр
14. у.х Бат-Очирын Одгэрэл
15. у.х Хүрэл-Очирын Гантулга нарын 300 орчим бөх бүртгүүлжээ. Уг барилдааны түрүү бөх найман сая, үзүүр бөх зургаан сая, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр дөрвөн сая төгрөг гардана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.