Хүүхдээ АЛДАГ биш АВАРДАГ эцэг эх байя, гуйя
Хүүхдүүдийг эцэг эх нь гудманд нохой шиг хаяж байна, алж байна. Энэ бидний сүүлийн үед сонсох болсон зүрх зүсэм мэдээнүүд. Шалтгаан нь томчуудын хоорондын хардалт.
Монгол Улсад өнөөдөр 0-18 насны 1,272,856 хүүхэд амьдарч байна. Тэдний хичнээнийг нь бид айх айдасгүй, аюулгүй, өвчин зовлонгүй, инээд баяслаар дүүрэн аз жаргалтай амьдруулж чадаж байгаа бол... Энэ асуултын хариуд маш эмгэнэлтэй хэдхэн тоо гарах биз.
Учир нь миний эх орон хүүхдэд дэндүү ЭЭЛГҮЙ, хачин их ХАРГИС болчихож.
Цэцэрлэгийн сугалаанд азгүйтэхдээ гэртээ цоожлогдоод үлдэж байна. Гал, ус алдаж золгүй хувь тавилан амсацгааж байна. Сургууль хүрэлцэхгүй 50, 60-уулаа нэг ангид гурваараа сууж байна. Хичээлдээ явахаар зам хөндлөн гарахдаа айдас дүүрэн алхаж байна. Хичээлээ тараад харанхуй гэр хорооллын гудамжаар айдас дүүрэн гүйж байна. Айлын нохойны архиралт, согтуу араатны сүүдрээс бүлтгэр нүд нь үргэн хулгаж байна. Цементэн ширэнгэн дунд тоглох талбайгүй тэдэнд байрны цонхоор ширтэх л эрх байна.
Энэ нийгэм тэдэнд дэндүү харгис хандаж байна.

Гэхдээ гэртээ амар амгалан, айх айдасгүй байх орон зай ядаж байх ёстой биш гэж үү. Яагаад томчуудын хардалтын золиос болж амьд явах эрхээ ч хасуулах ёстой гэж. Нийгэм тэдэнд тоглох, хөгжих, амьд явах эрх өгөхгүй байг. Гэхдээ ядаж эцэг эхчүүд нь гэртээ хүүдээ хөгжүүлэх, сурах боловсрох, хайрлуулах, амьд явах эрхийг нь олгоцгооё. Үр хүүхдээ АЛДАГ биш АВАРДАГ эцэг эх байцгаамаар байна, ГУЙЯ.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үр хүүхдүүдээ өөрөө алдаг эх эцэг аль ч ниигэмд байгаагүй шүү цаазгүй энэ ниигэмд элдэв аллага их боллоо айдастай байна даа
Өнөөгийн залуус Монгол улсын ирээдүйг авч явах залуус маань ийм ухамсарын доройтолд орох гэж зүгээр хүүхдээ гудамжинд төрүүлээд л хогын саванд хаячих нь тэр хүүхдээ алах хүчиндэх бол зүгээр л ердийн үзэгдэл үүнд гайхшрах зүйлгүй энэ чинь Капиталист Монголын дүр төрх нүүр царай Капиталист Монголоо гэж
Өнөө үед ааваас илүү ээжүүд нь архинд орж үр хүүхдээ хайхрахгүй өнгө мөнгөнд шунаж байна ВАР болгонд эмэгтэйчүүд архи ууж заваарч бна Гэтэл эрчүүд яаж гэр бүлээ тэжээх тухай ажил хөдөлмөр хийж бна.Монголд эрэгтэй хүнийг нохойноос дор үзэж бна. Архичин гэнэ . Гэтэл ажилаа хийгээд өглөөний 7 цагаас ажилдаа яваад түгжирсээр яваад шөнө 9 цагт ирхэд эхнэр бааранд хужаатай хамт жаргаж бна
эрчүүд яаж гэр бүлээ тэжээх тухай ажил хөдөлмөр хийж бна.Монголд эрэгтэй хүнийг нохойноос дор үзэж бна. Архичин гэнэ .
Biee avch yavah chadvargui huuhdiig iim huiten bhd gazart zam deer hayad yavj bga ni orhih gheeseeviluu huniig alahaar zavdah gj uzej yaliig ni tultal ni ugvul taarna
Үр хүүхдүүдээ өөрөө алдаг эх эцэг аль ч ниигэмд байгаагүй шүү цаазгүй энэ ниигэмд элдэв аллага их боллоо айдастай байна даа
Үр хүүхдүүдээ өөрөө алдаг эх эцэг аль ч ниигэмд байгаагүй шүү цаазгүй энэ ниигэмд элдэв аллага их боллоо айдастай байна даа