Нийгмийн

Бэлтэс мөрөн: Айл бүрийн хаалгаар орж байгаа ажлаа хууль бус гэж үзэхгүй байна

Иргэдээс бэлэн мөнгө авч, учир битүүлгээр 50-70 хувиар өсгөж өгдөг "Бэлтэс мөрөн" компанийн үйл ажиллагааг "Жи тайм" гэх пирамид сүлжээний араас орно гэж АТГ-ын гадаа хуульч мэдээлсэн.

"Бэлтэс мөрөн" уг асуудалд байр сууриа илэрхийлжээ. Тодруулбал,
Хуульч гэх иргэний ярьж байгаа асуудал нь манай компанийн үйл ажиллагааг Жи тайм гэх сүлжээтэй хольж хутган, ингэж ашиг олох боломж дэлхийн хаана ч байхгүй хэмээн муйхарлан тасралтгүй шалгаж шахамдуулж байгаа Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаа, Прокурорын байгууллагын байнга асууж тодруулдаг, тухайн байгууллагуудын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж авсан мэдээлэл болох нь илэрхий бөгөөд энэ мэдээллүүдийг ямар төрийн байгууллага нь өгч сэтгүүлч хөндлөнгөөс нь чиглүүлэн барин энэ хуульч гэх иргэнээр яриулж байгааг бид мэдэхгүй, мэдэх ч шаардлагагүй.

Түүнчлэн манай компанийн үйл ажиллагааг ядаж биднээс нэг ч удаа асууж тодруулахгүй 1 жил судлаад сууж байдаг завтай хуульч ч гэж юу байх юм билээ. Бид гадаадын хөрөнгийн зах зээл дээр арилжаа хийж, ашигтай ажиллаж долларыг Монгол улсад тэр дундаа Хөвсгөл аймагт авч ирж айл, өрхийн хаалгаар оруулж байгаа үйл ажиллагаагаа хууль зөрчсөн гэж үзэхгүй байна.

Монгол хүн, хэн бугайд ч Токио, Лондон, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр чөлөөтэй арилжаалагдаж байгаа дэлхийн томоохон компаниудын хувьцаа, дэлхийн улс орнуудын мөнгө солилцох үйл ажиллагаанаас CFD, FOREX арилжаа хийж ашиг олох боломж нь нээлттэй. Гагцхүү арилжаа хийхэд олон жил хуримтлуулсан туршлага, хөрөнгийн зах зээлийн талаар дүн шинжилгээ хийх, ажиллах чадвар, гадаад хэлний мэдлэг гэх мэт маш олон хүчин зүйл тусгай мэдлэг, ур чадвар шаарддаг учраас одоогоор хүн бүр энэ салбарт ажиллаж чадахгүй хязгаарлагдмал байна.

Үүнийг манай зүгээс хууль, хяналтын байгууллагуудад хэдэн зуун удаа тайлбарлаж байгаа ч манай компанийн үйл ажиллагаа Монголын Банкуудад, Банк бус санхүүгийн байгууллагуудад, Төрд ашиггүй учраас үргэлжлүүлэн шалгаж ямар нэг алдаа олохыг чармайсаар байна. Харин бид үйл ажиллагаагаа улам хариуцлагатай байлгахыг хичээж эрсдэлт хүчин зүйлүүдийг тооцон арилжаагаа эрсдэлгүй явуулах, харилцагчдаа хохироохгүй, гэрээний үүргээ 100 хувь биелүүлэхийн төлөө ажиллаж байна.

Манай үйл ажиллагаа хуульчийн ярьж байгаа Пирамид гэх хэлбэрээр явагддаггүйг манайхаар үйлчлүүлсэн хүн бүр мэдэж байгаа.
Пирамид үйл ажиллагаа гэдэг нь манай компанийн зүгээс нэг үйлчлүүлэгчээсээ олон үйлчлүүлэгч олж ирэхийг шаардах, олон үйлчлүүлэгч олж ирсэн тохиолдолд тухайн үйлчлүүлэгчдээ урамшуулал өгөхөөр амлах байдлаар явагддагыг мэдэх байх.

Түүнчлэн манай компани үйлчлүүлэгч нартаа 30 хувь, 15 хувийн үр ашгийг харилцан тохиролцсон гэрээний үндсэн дээр өгдөг, залилах гэмт хэргийн үндсэн нөхцөл болох худал, зохиомол байдлыг зориуд бий болгодоггүйг манай үйлчлүүлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан, амьдрал ахуйд нь мөнгө санхүүгээс шалтгаалан шийдвэрлэж чадахгүй хүлээгдэж байгаа олон асуудлаа шийдэх хүсэлтэй, шийдвэрлэж яваа хэн бүхэн мэдэж байгаа. Бид яллагдагч болохоос, шалгагдахаас айхгүй байна. Бид айлын гэрт гал, хүүхдүүдэд мөрөөдөл, настанд итгэл нэмэхийн төлөө, цаашид гадаадаас Монголд хэдэн сая доллар авч ирэх монгол залуучуудын дардан замыг засахын төлөө тууштай ажилласаар байх болно.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Аймаар ашигтай наймаа хийдэг Мундаг ухаантай арилжаачид юм биз дээ. Жинхэнэ шаана биз PLC ULTIMA д мөнгө эргэлдүүлэж бгааг чинь олон хүн мэдэж бгаа шүү. Та нар Пирамид байгуулаагүй ч гадаадын Пирамидад оролцоод бгаа ш дээ. Удахгүй нураж унана даа.

Зочин
Зочин

trading хийдэг бол тийм гэдгээ эртхэн хэлэхэд яадаг ? Хэлэхгүй нуугаад байсан. tradingхийдэг бол уг нь улс орнуудаас харахад үргэлж сангийн яамны зөвшөөрөлтэй гэж танилцуулдаг. Гэтэл танай компаний ажиллах чиглэл зөвшөөрөл дээр trading гэж байдаггүй. 2. Тийм сүрхий мэргэжилтэн бол өөрийнхөө мөнгийг эргэлдүүлээч. Та нар хүмүүсийн мөнгө эргэлдүүлдэг нь заавал нэг учиртай. Мөн давхар мөнгө угаалт явагдаж байх боломжтой. 3. Мөн та нар тийм шударга үйлчлүүлэгчээ боддог бол төр оролцвол мөнгө олдохгүй байх магадлалтай гэх утга бүхий гэрээ хийхгүй байх байсан. Учир битүүлэг компани.

Зочин
Зочин

Хөвсгөлийн татварын албанд дандаа тэнэг хүмүүс ажилладаг уу ? Энэ компанийг шалгах цорын ганц боломжтой алба чинь татварын алба. Юу хийгээд байгааг нь мэдэх боломжтой.

Өөрөөр сэтгэе
Өөрөөр сэтгэе

Өнөөг хүртэл хууль, хяналтын байгууллага шалгахгүй байгааг нь ойлгохгүй юм.
Заавал хэн нэгэн хохирч байж шалгана гэдэг монголын хуульд буруу нь байна уу.
Мөнгө зүгээр л 15-30% өсдөггүй л байхгүй юм

Холбоотой мэдээ

Back to top button