НХААГ-ын ажилтнууд дотроосоо мэдээлэл өгч, авлига авагсдаа илчилсэн үү

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар/НХААГ/-ын хоёр ажилтанг өчигдөр/2022.04.26/ АТГ-аас саатуулсан. Тодруулбал, АТГ-аас тусгай ажиллагаа явуулж, тухайн ажилтнуудын гэр, албан тасалгааг нэгжсэн байна.
Ажилтнуудын автомашинаас бэлэн мөнгө олдсон уу
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, ажилтнуудын автомашинаас бэлэн мөнгө олдсон аж. Тус ажилтнууд нь НХААГ-т 2013, 2016 онд ажилд орсон бөгөөд зургаан сарын өмнөөс шалгах процесс өрнөсөн гэх мэдээлэл байна.
НХААГ нь хотын төсвийн зарцуулалтын хүрээнд өрнөдөг тендерийн асуудлыг бүрэн хариуцдаг, 40 гаруй орон тоо бүхий агентлаг юм. Тус газрын даргаар Г.Энхтайван ажилладаг бөгөөд УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва, Ж.Сүхбаатар нарын туслах, зөвлөхийн албанд ажиллаж байгаад НХААГ-ын даргаар томилогдсон нэгэн юм.
Шалгуулах хүсэлтийг Г.Энхтайваны "хүмүүс" АТГ-т гаргажээ
Хөшигний ард Г.Энхтайваныг саатуулагдсан ажилтнуудтайгаа таарамж муутай байсан. Тэднийг АТГ руу НХААГ-ын дотоодоос шалгуулах хүсэлт очсон зэрэг мэдээллүүд яригдаж байгаа нь анхаарал татав. АТГ-аас нийслэлийн харьяа хэд хэдэн агентлагт ажиллагаа явуулсны нэг нь НХААГ гэгдэж байна.
Саатуулагдсан ажилчдын нэр, албан тушаал одоогоор тодорхойгүй байгаа ч АТГ-ынхны хараанд нэлээд эртнээс өртсөн гэх мэдээлэл байна. Өнгөрсөн хугацаанд АТГ-аас нийслэлийн харьяа агентлагийн хэд хэдэн удирдах албан тушаалтнуудыг саатуулан шалгах процесс өрнүүлсэн гэгдээд нэлээд удаж буй.
Г.ИТГЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энхтайван ч атг тэй нягт л даа
Toriin alband ajillaj bgaagui,tsunkh barigchidiig darga bolgochihoor,hamt olnoo tanihgui,ajilaa medehgui olon bguullaga oodlohgui bgaa,
ОДОО ЭД НАРТ ХЭДЭН ЖИЛ ӨГӨХ ВЭ? 99 ЖИЛ ЧААЛГААЧ АВИЛГАЧДЫГ
shorond hataa ene lalaruudiig
Нэгд нь дутуу өгөхөөр мартдаг хуультай
Матдаг
Дарга нь цэвэрлэгээ хийж, тэр хүний үгээр атг ажлаа хийнэ ч гэж юу байхав