Халдашгүй байдлын дэд хороо ДӨРВӨН гишүүний асуудлаар ӨНӨӨДӨР хуралдана

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн.
Эл бичиг прокурорын байгууллагаас уржигдар /2022.04.25/ 15.00 цагийн үед спикерт ирсэн гэгдэж байгаа бөгөөд Халдашгүй байнгын хороонд хүргүүлсэн гэх. Улмаар энэ дагуу тус хороо өнөөдөр /2022.04.27/ хуралдахаар товлосон билээ.
ХУУЛЬ ЁСООР: Халдашгүй байдлын дэд хороо хуралдсаны дараа үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдах юм.
Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нар багтдаг. Даргаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд ажилладаг.
Дөрвөн гишүүний хувь заяаны асуудлыг эдгээр таван гишүүн хэлэлцэж, дараа дараагийн шийдвэрийн эхлэлийг тавина гэсэн үг юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
haha odoo tegeed l hamgaalaad l unguruh baihdaa
зүгээр толгой илээд өнгөрөөх гэж байж сүртэй юм болхоно
хариуцлага тооцох хэрэгтэй шүү хүмүүсээ
dandaa asuudald uursduu orootsoldson iim horoo bh heregtei yu? tuunii orond poker toglood suuj bvl yasan ym be?
Byambatsogt guai end bh zugeer u mgl chuudaa
Ха ха Бямбацогт Батболд нар байхаараа ч яахав дээ ккк