Нийгмийн

Цагдаа нь иргэндээ, иргэн нь цагдаадаа хүндэтгэлтэй хандая

ЦАГДАА-ИРГЭН, ИРГЭН-ЦАГДАА

 Хоёр үгийн байрыг сольж  бичсэнээ одоо тайлбарлая. Төв талбайд болсон "Монголдоо сайхан амьдаръя" уриатай залуучуудын жагсаалын үеэр цагдаа нар залуусын биед халдсан нь олон нийтийн зүгээс маш хүчтэй шүүмжлэл дагуулсан. Хүч хэрэглэсэн цагдаа нарт зохих ёсны хариуцлага хүлээлгэж зарим нь шалгуулж буй гэсэн тодорхойгүй мэдээллийг холбогдох байгууллагаас өгч буй.

Тэгвэл  нөгөө талд иргэд нь цагдаагаа зоддог тохиолдол цөөнгүй. Хууль дүрмээ мөрдөх шаардлага тавьсан цагдааг дур зоргоороо зодож, “Цагдаа цагийн найз” хэмээн доромжлох нь ч олонтаа. Жишээ нь “2022 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг нэгэн согтуу жолооч  биелүүлэлгүй цагдаад хүч хэрэглэж буй бичлэг цахим орчинд түгсэн. Тухайн жолоочийг 700 мянган төгрөгөөр торгосон гэх мэдээлэл бий.

Энэ бол зөвхөн нэг жишээ. Өмнө нь цагдаагийн албан хаагчийг “иппон”  мэхээр унагасан, тээврийн хэрэгслээрээ дайрсан гэх мэт олон тохиолдол бий.

 Харин бидний хувьд буруугаа  мэддэггүй, буруу гэдгийг нь ойлгуулсан хэдэн цагдаагаа үзэн ядах нь хэр оновчтой вэ.  Айсан, сандарсан үедээ ирэхэд нь баярладаг хэрнээ хэрэгт орох вий гэж хамгаалж анхааруулахад нь “нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах” мэт үзэхээ болих ухамсрыг иргэд тархиндаа суулгах хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд  бидний төсөөлж болохооргүй осол аваар гэмт хэрэг гарахаас урьдчилсан сэргийлдэг айж болгоомжилдог хэдэн цагдаагийнхаа ажилд хүндэтгэх шаардлагатай байна.

 Таны хууль дүрэм зөрчиж торгуульд өгсөн мөнгө олон хүнийг аварч мөн журамлах хэдхэн цаг нь ослоос аварч, зогсоож, хамгаалсан  мөч гэдгийг мартах учиргүй.

Цагдаа цагдахын нэр биш. Иргэн илүү эрх эдлэхийн нэр биш. Тиймээс хэн хэндээ хүндэтгэлтэй байя.

Х.УМААХАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button