Монголчууд тэргүүн хатагтайгаа санагалзаж байна

Орос тэргүүн хатагтайтай болсон 2017 оноос хойш бид тэргүүн хатагтайн барааг ч харалгүй, ид шидийг нь ч үзэлгүй өдийг хүрээд байгаа гэж хэлж болно. 2017-2021 онд тэргүүн хатагтайн дүргүй дөрвөн жил болсон монголчууд тэргүүн хатагтай ийм хүн байдаг талаар нэг их дурсахаа ч больж, анхаарал хандуулахаа ч больж.
Уг нь бол манайх шинэ тэргүүн хатагтайтай болчихсон. У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр сонгоод жил болж байна. Гэтэл өмнөх тэргүүн хатагтайгүй юм шиг өдөр хоногууд үргэлжилсээр байгаа нь гайхах зүйл яах аргагүй мөн. Учир нь Х.Баттулгаас өмнөх манай Ерөнхийлөгч нар, тэдний гэргий, тэргүүн хатагтай их, бага ямар нэг байдлаар нийгэмд түүчээ болж, хүмүүнлэгийн, сайн үйлсийн аянуудыг ивээн тэтгэж, дэмжиж, хүүхдүүдийг ивээлдээ авч, Ерөнхийлөгчөөс дутахгүй нэр хүндтэй явж ирсэн түүх бий. Гэтэл энэ уламжлал бараг тасрах нь.
Монголчууд тэргүүн хатагтайгаа хүсэмжилж эхлээд байна. Дэлхийн улс орнуудын тэргүүн хатагтай нар ч хүмүүнлэгийн чанартай үйл хийдэг тогтсон жишигтэй. Энэ нь нэг талаас эр нөхрүүдэд нь томоохон пиар ч болж өгдөг билээ. Манай улс ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш таван Ерөнхийлөгчийн нүүр үзээд байна. Тэгвэл тэргүүн хтаагтай нар ямар оролцоотой байв.
-Ш.ЦЭВЭЛМАА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАЖ БАЙВ-
Анхны ерөнхийлөгч Б.Очирбатын гэргий, тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа найман жил төр тэргүүлсэн нөхрийнхөө ажилд нэг ч удаа оролцож байгаагүй гэдэг. Гэхдээ тэргүүн хатагтайн сэнтийгээс буусан ч “Монголын эмэгтэйчүүдийн сан” хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагааг тэргүүлж ирсэн байна. Энэ сан нь эмэгтэйчүүдийн байгууллагыг бэхжүүлэх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эрхийг хамгаалах гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагааг зохион байгуулсаар иржээ.
-А.ОЮУНБИЛЭГ ӨВЧИНТЭЙ ХҮҮХДҮҮДЭД ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАДАГ БАЙВ-
Монгол улсын хоёр дахь Ерөнхийлөгч Б.Багабандийн гэргий А.Оюунбилэг нь багш мэргэжилтэй, боловсрол, соёл өндөртэй бүсгүй. Тэрбээр тэргүүн хатагтай байх хугацаандаа “Оюунбилэг” сан байгуулж өнчин хүүхдүүдэд хувцас, хоол хүнс, хичээлийн хэрэгсэл тарааж буян үйлддэг байсан ч хожим сангийн үйл ажиллагаа нь зогсчээ.
-О.ЦОЛМОН БУЯНЫ САНГУУД ТЭРГҮҮЛДЭГ БАЙВ-
Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын гэргий О.Цолмон нэлээд олон буяны сантай байснаас хамгийн алдартай нь “Чөлөөт хэвлэл” сан юм. Тэр сангаараа дамжуулан хатагтай эр нөхрийнхөө улс төрийн карьерт багагүй тус хүргэсэн гэдэг. Тэрээр Эдийн засагч, философич мэргэжилтэй бөгөөд ЗХУ-ын Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуулийг төгсөж ирээд Н.Энхбаяртай гэрлэж байсан юм.
-ХҮНД ӨВЧИНТЭЙ ХҮМҮҮСТ БУЯНЫ ГАРАА СУНГАЖ БАЙВ-
Монгол улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэргий Х.Болормаа. Болормаа 1964 онд Улаанбаатарт төрж 47 дугаар дунд сургуулийг дүүргэсэн. Украины Львов хотын Геологийн факультетийн геохимийн ангид суралцан 1982 онд төгсчээ. Инженер геохимич мэргэжилтэй. Х.Болормаа нь Хүүхдийн асран хүмүүжүүлэх төвд нэг анги даан авч, сурч боловсрох, өсөж хүмүүжих бүхий л боломж нөхцөлөөр хангаж, эцэг, эх байх үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тэрээр "Болор” сангаас гадна “Итгэл- Хавдаргүй Монгол” хэмээх санг байгуулж, хүнд өвчинтэй тэмцэж байгаа хүмүүст буяны гараа сунгаж байжээ.
-ДӨРВӨН ЖИЛ ТЭРГҮҮН ХАТАГТАЙГҮЙ БАЙВ-
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын албан ёсны эхнэр Ц.Энхтуяа. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд албан ёсны гэргий Ц.Энхтуяагаас тусдаа амьдардаг байсан учир хэнийг ч тэргүүн хатагтай хэмээн олны өмнө ил гаргаж байсангүй. Харин том охин Б.Намуун нь хэд хэдэн удаа хамт явж харагдсанаас өөрөөр манай улс дөрвөн жил тэргүүн хатагтайгүй байсан юм.
-Л.БОЛОРЦЭЦЭГИЙГ ХЭР ЭЭЛТЭЙ ТЭРГҮҮН ХАТАГТАЙ БАЙХЫГ ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛНА-
Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гэр бүлийн хүнийг Л.Болорцэцэг гэдэг. Тэд гэр бүл болоод 30 жил болж буй бөгөөд хоёр охинтой. Л.Болорцэцэг нь Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн. Цэцэрлэгийн багш мэргэжилтэй. Эрхэм Ерөнхийлөгч албаа аваад жил болж буй. Гэхдээ энэ хугацаанд манай тэргүүн хатагтай ил гарч ирж, нийгмийн аливаа үйл ажиллагаа, хүмүүнлэгийн ажилд гар бие оролцоогүй байна. Түүнд тэргүүн хатагтай байх дахиад таван жилийн хугацаа бий. Түүнийг монголын ард түмэнд хэр ээлтэй тэргүүн хатагтай байхыг цаг хугацаа харуулах биз. Ямартаа ч зовлондоо шаналж, хорт хавдартай хүүхдүүдтэйгээ Сүхбаатарын талбайд хонон өнжин зогсож буй гэр бүлүүд, ээжүүд тэргүүн хатагтайгаа хүсэмжилж, “Хүнд өвчинтэй хүүхдүүдээ ивээлдээ аваач” хэмээн дуу хоолойгоо хүргэж эхлээд байна.
Б.ЦЭЛМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
tiim hun baidag yumuu suuliin 8n jil harsangui
тэргүүн хатагтай гэж одоо сүнээ юу
sunee l baiga shude
Цэвэлмаа гуай л их сайхан хүн бсан санагддаг юм. Болормаа хүмүүнлэгийн ажлууд их хийдэг бсан. Бусадыг нь ч мэдэхгүй ээ.
Odoo ch tiim hub bdagui bho
Manai ulsad tiim hun bdgushde battulgaas bolood z####i hognud
чаддаг юмаа хийгээд, дуугаа дуулаад л явж байв�##� болно ш дээ, хэрэгтэй хэрэггүй хачин үйлдэл хиийхээболивол таарна
МАНАЙ ЕӨКИЙН ЭХНЭРҮҮД НӨХРҮУДКНХЭЭ ШУНАЛЫГ БОЛИУЛ
suneee
Эхийн хайраар энэрэх хэрэгтэй байна
terguun hatagtai gej odoo yu hiideg hun baidag ve
хэн ч ямарч хатагтайг санаагүй битгий солиороод бай
Бие муутай хүн ш дээ
awgai xvvxdee solino awsan awgaigaa uuna er ni bol 4jil single eoktoi uls ongorson doo zawaan nowsh