Дуучин Э.Оюумаагаас хахууль авч, ял сонссон Р.Энхтайван дахин авлигын хэрэгт холбогджээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан хэргээр өнгөрсөн оны нэгдүгээр сард ял сонсож байсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Р.Энхтайваныг дахин нэг авлигын хэргээр прокурорт шилжүүлжээ.
Тодруулбал, тэрбээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байхдаа иргэн Б-ийн хүүхдийн холбогдсон хар тамхины хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлж өгнө гэж 10 сая төгрөгийн хахууль авсан гэх хэрэгт холбогджээ.
Түүнийг Э.Оюумаагаас хахууль авсан хэргээр Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. Улмаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон" гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, хоёр жилийн хорих ял оноосон юм.
Харин Э.Оюумааг авлига өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5.4 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байдаг.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Онигоо онигоо
Oyumaa geed gishiig bavsan bh daa haha avilgadaa
Хулгайч хулгайчаараа л дуусдаг юм даа.
МОНГОЛ УЛСЫН ТӨР ЯААГААД ЗААВАЛ ХУЛГАЙЧ ХУДАЛЧ ХҮМҮҮСЭЭР ДҮҮРЭН БАЙДАГ ЮМ БЭ!!!
Яагаад дахин дахин гэж хууль байхгүй улсын хуульчдаа гэж нянбактертайгаа таарсан ноход бнашдэ