УЛС ТӨР
Нарийн царигтай төмөр замтай болох тогтоолын төсөл боловсруулжээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарийн царигтай төмөр замтай болох тогтоолын төслийг УИХ-д өргөн барих талаараа мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Миний бие Засгийн газраас санал авч импортлогч орны төмөр замын цариг ямар байна түүнтэй адил замаар холбох тогтоолын төслийг өргөн барьж байна. Ингэснээр нүүрсний экспорт дахь хүний оролцоо багасгаж өгнө.
Хэрвээ төмөр замтай байсан бол наанаас нь 60 вагоноо түлхээд хил дээр хүргээд цаанаас нь худалдан авагч татаад авдаг боломжийг бүрдүүлэх байсан. Төмөр замын царигийн асуудлыг шийдвэрлэснээр уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж, дагаад гадаад валютын хэмжээ нэмэгдэж, эдийн засаг сэргэнэ" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв санаа. Мухар зам тавиад амжилт муутай.
Өргөнийг бариад бараг дуусч байгаа. Нарийныг хаана төлөвлөж байгаа юм. Танкаас айхаа болио юу?