УЛС ТӨР

УИХ-д “Усны лобби” бүлэг байгууллаа

Говийн аймгуудаас сонгогдсон болоод байгаль орчны чиглэлээр ажилладаг 15 гишүүн нэгдэж, УИХ-д “Усны лобби” бүлэг байгууллаа.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан,Т.Энхтүвшин, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан зэрэг говийн бүсээс сонгогдсон гишүүд хамтарч, говь нутагт усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, гол усны эх савыг хамгаалах, уул уурхайд усыг зохистой хэрэглээг бий болгох чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулахад онцгой анхаарч ажиллах юм.

Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад малчид, уурхайчдын саналыг сонсож, газрын доорх болон гадаргын усыг ариг гамтай хэрэглэж, хойч үедээ үлдээх байдлаар ирээдүйгээ харж ашиглах чиглэлд хууль эрх зүйн зохицуулалтыг хийж, менежментийг сайжруулахад лобби бүлэг зорилгоо болгон ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button