Нийгмийн

Улсын наадмын хөгжмийн зохиолчоор Б.Чинбат ажиллана

Өнөө жил Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэхээр төлөвлөөд байгаа билээ. Энэ жил улсын наадмын хөгжмийн зохиолчоор Б.Чинбат ажиллана.

Тэрбээр 2017 оны үндэсний их баяр наадмын тоглолтын хөгжмийн найруулгыг хийж байсан түүхтэй. Мөн 2016 онд Үндэсний их баяр наадмын сүлд дууны хөгжмийн найруулгыг хийж байсан юм. Эргэн сануулбал, "Монгол наадам” хэмээх энэ дууны аяыг МУГЖ хөгжмийн зохиолч Б.Балхжав , үгийг Ш.Гүрбазар бичиж, хөгжмийн найруулгыг хөгжмийн зохиолч Б.Чинбат хийж байв.

Ташрамд сонирхуулахад, өнөө жилийн улсын наадмыг Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Н.Наранбаатар найруулна. Ингэснээр тэрбээр улсын наадмыг дөрөв дэх удаагаа найруулахаар болов. Б.Наранбаатар улсын наадмыг өмнө нь 2016, 2017, 2018 онд найруулж байсан билээ.

М.НАМАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинчсрол
Зочинчсрол

Энэ хэзээ хөгжмийн зохиолч болчихсон юм бол. хөгжимчин биш билүү.

Холбоотой мэдээ

Back to top button