Нийгмийн
“Bitcoin”-ийн ханш доод түвшинд хүрч БУУРЛАА

“Bitcoin”-ийн ханш сүүлийн 18 сарын доод түвшинд хүрч буурлаа.
Энэ нь Крипто зах зээлийн гол платформ болох “Celsius” татан авалт хийх үйлчилгээгээ зогсоосон нь ийн буурах шалтгаан болжээ.
Сүүлийн арилжаагаар “Bitcoin”-ийн ханш 17 хувиар унаж, 21 мянган ам.доллар болов.
Ингэснээр 2020 оны арванхоёрдугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт болж байна.
Зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч токенийг дагаад бусад криптовалютуудын ханш мөн буурлаа.
Тодруулбал: “MVIS CryptoCompare Digital Assets Index” 17 хүртэлх хувиар буурчээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.