НИЙГЭМ

Турк улсад Хүлэг хааны ордны туурийг нээн илрүүлжээ

Доктор Д.Анхбаяр тэргүүтэй Монгол-Туркийн судалгааны баг Турк улсын Ван мужийн Хан тосгоноос Аладагийн ордон хэмээх Хүлэг хааны зуны ордны туурийг түүхэндээ анх удаа олж нээжээ.

Монголын археологич, эрдэмтэд анх удаа албан ёсны зөвшөөрөлтэйгөөр гадаадад ажиллаж ийн амжилт гаргасан нь энэ аж.

Энэ түүхэн туурь 1260-1264 оны хооронд баригдсан бөгөөд өнөө цагаас 700 гаруй жилийн өмнөх олдвор.

Турк улсад Монголын археологичдын холбооны удирдах зөвлөлийн дарга, доктор Ю.Болдбаатар, археологичдын холбооны гишүүн, доктор А.Энхтөр, түүхч, хятад судлаач Б.Энхчимэг, магистрант О.Сувд-Эрдэнэ, түүхч Д.Анхбаяр гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button