Сул сайд нар 2024 оноос өмнө ЯВАХ ДУРГҮЙ байна

ҮХНӨ хийх гэж байгаад баярлаж буй гишүүд, түгшиж буй сайд нар олон. Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийн гол зорилгын нэг нь сул сайд нараа явуулж, парламентаас хэд хэдэн хүнийг давхар дээлтэй болгож сайдын суудалд суулгах явдал.
Эл хүлээлтийн цаана эрх баригч намын гишүүдээс сайдын суудал горилж, ҮХНӨ-ийг дэмжиж орох хүн асар олон.
Нэгдүгээр шалтгаан нь: МАН-ынхан УИХ-ын ДӨРВӨН гишүүн л Засгийн газарт орж ажиллахад болно гэх агуулгаар Үндсэн хуулиа өөрчилсөн нь алдаа болсон гэдгийг ухаарсан. Учир нь дан дээлтэй сайд нь “жулдсан”. Энэ хэрээр салбарын ажил нь явахад хүндрэл үүсч, баахан зориггүй, сул сайд нараасаа болж, танхимын тэргүүн нь ядаргаанд орсоор байгаа гэх агуулга. Сайд нар сул байгаа нь уг нь Үндсэн хуулийн биш хувь хүний чадамжийн асуудал. Тиймээс л эл алдаагаа одоогийн өөрчлөлтөөр засах гэж чармайх нь. Нөгөө талд давхар дээлтэй, том толгойтой хэт олон сайд нартай болоход танил хүрээнийхнийхээ гуйлга түүлгээр хөдлөх эрх ашгийн завхрал гардаг нь нууц биш билээ.
Хоёрдугаар шалтгаан нь: Фракц фракциараа сайдын суудал руу зүтгэх лобби.
С.Батболдын фракц, аймгуудын засаг дарга нараас бүрдсэн гишүүд, хотын шинэ маягийн фракциуд дотроо бүгд сайдын суудал горилж буй нь нууц биш. Танхимын гадна МАН-ын генсек Д.Амарбаясгаланд төлөөний хүмүүсээ лавхан оруулах амбиц бий.
Гэвч эдгээр хүмүүсийн хүсэлт яг хэзээ биелэх эсэх нь тодорхойгүй байна. Үүн дээр төрийн өндөрлөгүүд огтоос тодорхой хариулт өгөөгүй байгаа.
Олон хүний эрх ашиг хөндөгдсөн хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх огноон дээр эргэлзээ бий. Өөрөөр хэлбэл сул сайд нараа яг хэзээ явуулах вэ гэдэгт Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ эргэлзэж буй.
ҮХНӨ хийсний дараа сайд нараа сэлгэж, 2024.01.01-нээс бусад өөрчлөлтүүд хэрэгжих агуулга хамгийн өндөр магадлалтай. Гэтэл одоогийн сул сайд нар “Ядаж 2023.01.01-ний өдөр хүргэж ажлаа өгмөөр байна” гэж гуйцгаасан гэх. Нөгөө талд ҮХНӨ-ийг дэмжиж, кноп дарцгаахаар яарч, сайд болохын мөрөөдөлд автсан хүмүүсийх нойр нь хүрэхгүй яваа билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ажлын хариуцлага алдах, өөрийн эрх ашгийн төлөө ажилласан бол хариуцлагаа хүлээж ажлааа чөлөөлж өгөх нь зөв ёсны хэрэг шүү гэхдээ.
сайд нарыг удаан ажиллуулж байж л амжилтанд хүрнэ түүнээс биш солилоо гээд ямар ашиг гарахгүй дээ ерөнхий сайд эрхбиш ойлгож байгаа байлгүй дээ
анхнаасаа сэтгэл гаргаж ажиллахгүй байхад хэр удаан хүлээнэ гэж, эд нар суудал бөглөж суух тусам улам л дордоно
Шударгааар ажиллаж байгааа хэн бүхнийг суудлаас нь аваад хаявал гэж дээ ернь
Төрийн тогтолцооны гажуудлыг засаж 2 танхимтай парламенттай болохын тулд эхлээд намуудыг татан буулгаж хатуу гишүүнчлэлгүй бодлогын нам болгох хэрэгтэй байна!!!!!
Чадваргүй хүн тавьчаад шахах шал дэмий. Гол нь ажил явахгүй байна. Ялангуяа дэд бүтцийн салбарт шинэ ажил хийхгүй том төслүүдийг хөдөлгөж чадахгүй дарга нарын ам харах нь хавтгайрлаа
Энэ Эрүүл мэндийн сайд нь Монгол Улсын Зайлшгүй шаардлагатай эмээ ч хангаж чадахгүй байхад огцрохгүй байгааг үнэхээр гайхаж байна. Ажлаа хийж чадахгүй байж ээжтэйгээ нийлж мөнгө идээд яах ч үгүй суугаад байгаад гайхаж байна. Төрийн нарийн бичгийн даргатайгаа нийлж мөнгө идээд хэвлэлээр гараад байгаа бас л шалгагддаггүй, юу гэж ойлгох вэ? Одоо намар ахин давагдашгүй Корона гарна шүү гээд Ковидын хуулийг сунгах санаатай суугаад байгаа хүмүсийг бас яах вэ? Арай дэндүү юмаа. Зүгээр эмчийг биш Захиргааны эмчийг сайдаар тавьмаар байна, туйлдах юмаа
Оюун-Эрдэнийн утсан хүүхэлдэй учраас огцрохгүй байгаа юм. Сул сайдуудын хамгийн бүр хамгийн сул сайд. Волк дэ тотал ( Walk the talk) гэж хэлж байгаа сайдыг яалтай ч юм. Сонгдо эмнэлгийн эмч Б.Болдсайхан Энхболдыг 3-р курсын оюутны хэмжээний мэдлэгтэй сайд гэж дүгнэсэн байсан. 3-р курсын оюутнууд Энхболдоос хавьгүй илүү боловсорч хөгжсөн байгаа шүү.
зайлах дургүй бол ажлаа сайн хий ажлаар нь шахаж өгөө
Хичнээн жил тэмцэж байж арай гэж давхар дээлтэй сайд нарыг болиултал буцаад л ухарлаа. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг нэгтгэн хэдхэн хүнд ингэж атгуулдаг тогтолцоо руу буцлаа
Чадахгүй байгаа бол зүгээр л халаачдээ, албан тушаалтан өөрчлөх болгондоо Үндсэн хуулийг өөрчлөх үү
Дургүй байлгүй яахав дээ