ДЭЛХИЙ
“Squid Game” киноноос сэдэвлэсэн реалити шоу хийнэ

“Squid Game” киноны зохиол дээр үндэслэн “Squid Game; The Challenge” реалити шоу гархаар болжээ. Тус киног “Netflix” компани 2021 онд бүтээсэн бөгөөд дэлхий дахинаас сайшаал хүртээд байгаа билээ.
Тэд телевизийн нэвтрүүлгийн түүхэн дэх хамгийн өндөр шагнал буюу 4.56 сая ам.доллар амласан. Эл шоунд 456 хүн оролцох аж. Киноноосоо ялгаатай нь амь насаа эрсдүүлэхгүй, нэвтрүүлэгт англиар ярьдаг хүн бүр оролцох боломжтой гэжээ.
Мөн “Squid Game” киноны хоёрдугаар бүлгийг хийж эхэлснийг найруулагч Hwang Dong-Hyuk баталсан. Саяхан анхны постер зураг нь цацагдсан билээ.
Н.АНУДАРЬ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.