МАН Д.Ганбатын асуудлыг гурав дахь удаагаа "анилаа"
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах асуудалд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат завсарлага өглөө. УИХ-д суудалтай АН-ын есөн гишүүн Д.Ганбатыг бүлгийн даргаас огцруулах санал өгсөн ч УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хоёр удаа унагасан юм.
Тодруулбал, нэг удаа хэлэлцээд олонхын саналаар унасан бол хоёр дахь удаад санал тэнцсэн. Санал тэнцсэн тохиолдол унаснаар тооцдог. Харин АН-ын гишүүдээс гурав дахь удаагаа энэ асуудлыг тавихад Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхээр болсон юм.
Харин өнөөдөр тус байнгын хороо хуралдсан боловч АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өөрөө завсарлага авах хүсэлт гаргасан байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хүсэлтийг хүлээн авч, тав хоногийн завсарлага өгчээ.
Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас огцруулалгүй үлдээх, барих нь МАН-д Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн лобби дахь АН-ын дэмжсэн нөлөөллийг хадгалах зорилготой шиг харагддаг.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН-ын Гал хамгаалагч битонийг АН-ын бүлгийн даргаас буулгахыг хүсэхгүй шүүдээ.
Бидон чинь Ардын намын бууны нохой болоо юу даа.эх орноо гэх сэтгэлгүй новшийг таарсан новшнууд нь аргалаад бна даа.Ард түмэн наад хуулийг чинь эсэргүүцнээ харж л бгаарай.