УЛС ТӨР

ҮХНӨ-ийн сурталчилгаа: Хүний, өөрийнгүй намын гишүүдийг АРАВ хоног хөдөө явуулав

Өчигдрийн /2022.06.17/ УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталсан.

Энэ хүрээнд УИХ-ын гишүүд АРАВ хоногийн томилолт өвөртлөөд өчигдөр УИХ-ын чуулган өндөрлүүт нутаг руугаа зорьцгоолоо. Тэд энэ сарын 18-наас 26-ны хооронд тойрогтоо ажиллаж Үндсэн хуулийн өөрчлөлтөөр мэдээлэл өгч, иргэдийн саналыг авах юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хэлсэнчлэн

  • хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх,
  • ард түмнийг төлөөлөх парламентын чадавх хариуцлагыг нэмэгдүүлэх,
  • нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах,
  • Монгол Улсын төрийн сүлдийг өөрчлөх эсэх

гэсэн дөрвөн бүлэг асуудлын хүрээнд 11 сэдвээр ард иргэдээс санал авах юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Тасархай модон морио өөрчлөх цаг болсон 30 жил зүтгээд улс минь тааруухан л хөгжиж зээллэр машин авч унуасан хүн дүүрэн байна даа

Иргэн
Иргэн

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрхэвч хийлгэж болохгүй.Ташуур барьсан залуусаас эхлээд таяг тулсан өвгөдөө хүртэл эрхи имэрсэн эмгэдээс эхлээд энгэсэг түрхсэн хүүхнүүдээ хүртэл эх ороноор тоглож байгаа урвагч эрх баригчдын эсрэг эрслэн босож эх орноо хамгаалах цаг болжээ.

Зочин
Зочин

Энэ төр шиг хувийн сонирхолдоо хөтлөгдсөн новшнууд хэзээ ч улс орон ард иргэдэд тустай өөрчлөлт хийхгүй. Хулхидаад л өнгөрнө

Холбоотой мэдээ

Back to top button