О.Баасанхүү, Ч.Өнөрбаяр нар ЭЗГҮЙ Төрийн ордныг "эзэгнэв"

ҮХНӨ-ийн санал асуулга, танилцуулга хийхээр УИХ-ын гишүүд тойрог руугаа явцгаасан. Үүнтэй холбоотойгоор энэ долоо хоногт болох бүх хуралдаан цуцлагдсан билээ. Үндсэндээ Төрийн ордон эзгүй, эл хуль байгаа юм. Гэтэл өнөөдөр /2022.06.20/ О.Баасанхүү, Ч.Өнөрбаяр, Ч.Отгочулуу нарын С.Эрдэнийн талынхан гэгддэг Ардчилсан намынхан Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Уг нь тэд долоо хоног бүрийн пүрэв гарагт С.Эрдэнийн эзэмшлийн "Шонхор тауэр"-т "4/11" нэртэй хэвлэлийн хурал хийдэг уламжлалтай. Гэхдээ энэ удаад тэд эзгүй төрийн ордны эзгүйчилж мэдээлэл хийв.
Ингэхдээ гурван асуудлаар байр сууриа илэрхийлсэн бөгөөд дараах зүйлсийг ярилаа.
С.Эрдэнэ талын Ардчилсан намын Хуулийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү: Ордны хуйвалдаанаар төрийн эрх мэдлийг олж авах гэсэн увайгүй нөхдүүд Монгол Улсын Үндсэн хуульд халдахыг бид хэрхэвч зөвшөөрөхгүй. Зарим нэг этгээдүүтэй нийлж, Ардчилсан намын бүлэгт халдсан. хууль бус зүйлүүдийг хийж байгаатай нь тэмцэнэ. Ардчилсан намын бүлгийг задалсан. Талцуулж, хууль өргөн барьсан нэрээр эрх мэдлийг булааж авах байдлаар Үндсэн хуулийн өөрчлөлт хийх гэж байгааг хатуу эсэргүүцнэ" хэмээлээ.
Ч.Өнөрбаяр: ҮХНӨ гэж сүгсэлзэж гүйх яах вэ. Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар аа, та нар өнөөдөр Монголын төлөө хар дарж зүүдэлж сэрдэг байх ёстой. Гэтэл нохой салхилуулаад гүйгээд байх юм" хэмээлээ.
Ардчилсан намын Дэд дарга Ч.Отгочулуу: Эдийн засгийн нөхцөл байдал сараар, өдрөөр биш цагаар мууддаг болсон байна. Бензиний үнэ дахиад өсчихлөө. Үнийн өсөлт хяналтаас гарах нөхцөл бүрдчихсэн байна. Гэтэл бүх бурууг гадаад орчин руу чихсэн, арьсаа хамгаалсан, бэртэгчин бодлого явуулж байна" хэмээлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нохойн гөлөгнүүдэд ордны цайны газрын хоолны шавхруунаас жаахан өгөөд хөөгөөд явуулаач.
эд нарыг хүн гэж тоох амьтан байна уу
Хэлгүй даадайнууд хэлд оров
Баастай хүү БИДОН толгойт ГАНБАТЫН үнэн нүүрийг илчиллээ. МАН д үйлчилж байсныг
Ялтангын шимэгчид
Хэрүүлийн бузаруудыг МОНГОЛ ТӨРИЙН ОРДОНД бүү оруул