ТОЙРОГ СОЛИЛТ: Д.Дамба-Очир Дундговьд, Ц.Цогзолмаа Ховдод, Ц.Нямдорж Увсад нэр дэвших үү

УИХ-ын хэд хэдэн гишүүн тойргоо сэлгэж, нэр дэвшихээр яригдаж буй. Тойрог солихоор яригдаж буй гишүүдийн асуудал зарим тойргийн мандатыг нэмж, хасахтай ч холбогдон гарч байгаа юм. Одоогоор сонгуулийн ямар хэлбэрээр явагдах нь тодорхойгүй хэвээр байгаа ч Нийслэлийн тойргуудыг цөөлж, орон нутагт нэмэх чигийг барьж байна.
Тухайлбал, зургаан мандат бүхий Банзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн нэг мандатыг ганц гишүүнтэй тойргууд руу шилжүүлэхээр яригдаж байгаа. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргээс Ц.Гарамжав гишүүнийг мандаттай нь Булган аймаг руу илгээх хувилбар яригдаж байна.
Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүрэг таван мандаттай болж, Булган аймаг мандатаа нэмэгдүүлэх хувибар гэсэн үг. Уг хувилбар хэрэгжвэл Сонгинохайрхан дүүрэг дэх Ц.Гарамжав гишүүний тойргийг бусад тойрогт хувааж, түүний нэр дэвших эрхийг Булган аймаг руу шилжүүлэх асуудлыг ярих юм. Яг энэ хэлбэрээр Баянзүрх дүүргээс нэг тойрог Сүхбаатар аймаг руу шилжих хувилбар яригдаж байна.
2016 оны сонгуулиар төр түшилцэх эрхийг өгсөн тойргоосоо нүүр буруулж, шинэ тойрог эрэлхийлж байгаа хэд хэдэн гишүүн бий. Тэдгээрийн нэг нь Эрдэнэтээс сонгогдсон Д.Дамба-Очир. Тэрбээр ирэх сонгуулиар Дундговь аймгаас нэр дэвшихээр нэлээд эртнээс сэтгэл шлуудан, 2019 оны төсвийн лоббиг нь хүртэл хийлцсэн билээ.
Д.Дамба-Очирын хувьд “УИХ-ын гишүүнийхээ нэр төрийг барьцаалан, ЖДҮХС-гаас зээл авсан” гишүүнээр нэрлэгдэж буй. Хууль хяналтын байгууллага түүнийг энэ үйлдлийг ноцтойд тооцон, УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах саналыг оруулсан ч парламентын бүрэлдэхүүн хүлээж аваагүй юм. Намынхан нь түүнийг “Дотроо ихээхэн айдастай яваа” гэж буй ч сонгуулиар УИХ-д тойрог сэлгэн нэр дэвшихээр идэвхтэй хөөцөлдсөн хэвээр байна.
Дараачийн тойрог сэлгэхээр бүр шийдсэн гишүүн бол Ц.Цогзолмаа. УИХ-д анхлан сонгогдсон хэдий ч БСШУС-ын сайдаар ажиллаж, өөрийн хүсэлтээр танхимаасаа гарсан тэрээр төрсөн нутаг Ховд аймагт нэр дэвшихээр бэлтгэлээ базааж буй. 2016 оны сонгуулиар Сүхбаатар дүүрэгт сайд асан Л.Гантөмөртэй өрсөлдөж, ялалт байгуулсан нэгэн билээ.
Улс төрийн хүрээнд хотын мандатыг цөөлвөл Ц.Нямдорж гишүүнийг Увс нутгаа бараадна гэсэн таамаг яриа явж буй. Тэрбээр Нийслэлийн Хан-Уул дүүрэгт 2016 оны сонгуулиар нэр дэвшихдээ сүртэй сурталчилгаа ч хийгээгүй. Өөрийн биеэр хэдэн уулзалт хийгээд л ялалт байгуулсан нэгэн юм. УИХ-д нэгэн насаараа сууж буй Ц.Нямдоржийн хувьд “Аль ч тойрогт очсон ялах” гишүүдээр нэрлэгдсэн хэвээр байна.
Мөнхүү Ж.Энхбаяр гишүүн Эрдэнэт, Дарханд нэр дэвших хувилбарууд яригдаж буй. Гэвч эцэслэн шийдээгүй байгаа гэх мэдээлэл байна. Тойрог гишүүдийн нэрс дунд Д.Оюунхорол багтаж байгаа ч мөн л эцэслэн шийдэгдээгүй байна. Тэрбээр өнөөгийн сонгогдсон Баянзүрх дүүрэгт төсвийн хөрөнгөөр барих олон ажлуудыг хийсэн, сонгогдох боломжтой гэж яригдах нь бий.
Ж.МЯДАГБАДАМ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Songogchidiin melmii tungalag,uhaan uudam baih boltugai.
ene ulig bolson,yamar ch buteemjgui mataruudiig yah gej bain bain songood baidag yum bol.Zailaad uguusei.Dandaa gemt heregtnuud baina
Гарамжаваас бусад нь байхгүй шүү
Бүх аймаг сум Нийслэлд оруулсан хятадуудаа гаргаагүй цагт МАН д сонгууль д санал өгч болохгүй
ДамбаОчир хогийн нус шүү. Яагаад ч сонгож болохгүй
ene hediig songoj tengtwei odoo l ene hediig toriin tolgoinoos awch hayh bolomj shuu
Propecia Familiar [url=http://buycialisuss.com]Cialis[/url] Animal Cephalexin Cialis Propecia Y Ebay
250 Mg Diamox Buy Paypal http://viacialisns.com/# - cialis from canada Propecia 1mg Tablets cialis online Comprar Cialis Farmacia Andorra
Domperidone Without Script http://cheapcialisir.com - cialis prices Viagra Generika Silagra Cialis Viagra Tarif Pharmacie