ДЭЛХИЙ

Данид болсон халдлагад 22 настай эрэгтэйг сэжиглэж байна

Данийн нийслэл Копенгаген хотын Field's худалдааны төвд өчигдөр зэвсэгтэй этгээд гал нээж гурван хүний аминд хүрчээ. Өөр гурван хүний биеийн байдал тогтворгүй байгаа талаар хэвлэлүүд мэдээлэв. Цагдаа нар 22 настай эрэгтэйг уг хэргийн сэжигнээр баривчилсан ч хувийн мэдээллийг нь олон нийтэд зарлахаас түдгэлзэж байна. Сэжигтэн этгээд баривчлагдах үедээ байлдааны сумтай винтов буу барьж явжээ. Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Сорен Томассен халдлагыг “Алан хядах ажиллагаа” гэж тодорхойлсон ч зорилгын талаар мэдээлэхэд эрт байна гэжээ. Сэжигтэнд өөр хамсаатан байсан гэх баримт одоогоор байхгүй гэнэ.

Данийн ВТ хэмээх сайт халдлага үйлдсэн этгээдийг буулгасан гэх бичлэгийг байршуулсан байна. Бичлэгийг түүний яг ард нь явж байсан Махди аль Вазни гэх гэрчийн хийсэн бичлэг гэсэн тайлбартайгаар байршуулсан ч үнэн гэх баталгаа байхгүй аж.  

“Тур де Франс” дугуйн уралдааны ээлжит гарааг хүлээн авч, баяр хөөрийн байдалтай байсан нийслэлчүүдийг энэ халдлага маш ихээр цочирдуулжээ.   

Field's худалдааны төвийн хажууд 17 000 хүний суудалтай “Royal Arena” хэмээх концертын танхим байдаг бөгөөд ням гаригийн орой Английн дуучин Харри Стайлзын тоглолт болох байсан нь халдлагаас болоод хойшлогджээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН

БҮХ НАСААРАА ШОРОНД СУУХ БОЛЛОО ДОО ЭНЭ НӨХӨР ӨӨР БАС БУС НӨХӨД БАЙГАА БҮГД ЯЛТАН БОЛОВ ОО ХӨӨРХИЙ

Холбоотой мэдээ

Back to top button