УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Монгол Улс экспортод 5308.3 сая ам.долларын бараа, түүхий эд гаргаад байна

2022 оны эхний зургаан сард Монгол Улс экспортод 5308.3 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29.1 хувиар өссөн байна.

Тухайлбал,

Эрдэс бүтээгдэхүүний экспорт 1047.7 сая ам.доллар буюу 30.9 хувиар;

Нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 16.3 сая ам.доллар буюу 6.6 хувиар;

хуванцар болон түүгээр хийсэн зүйлс; хаймар болон түүгээр хийсэн зүйлсийн экспорт 1.6 сая ам.доллар буюу 21.7 дахин;

сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоосны экспорт 295.9 сая ам.доллараар буюу 2.3 дахин тус тус өсчээ.

2022 оны эхний зургаан сарын эрдэс бүтээгдэхүүний экспортын 99.1 хувийг чулуун нүүрс, зэсийн баяжмал, молибдены баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, цайрын хүдэр болон боловсруулаагүй нефтийн экспорт эзэлж байна.

2021 оны мөн үетэй харьцуулахад чулуун нүүрсний экспорт 1206.2 мянган тонноор буурч, үнийн дүн нь 1332.9 сая ам.доллараар, хилийн дундаж үнэ нь 181.3 ам.доллараар тус тус өсчээ. Харин зэсийн баяжмалын экспорт 132.9 мянган тонноор, үнийн дүн нь 277.8 сая ам.доллараар тус тус өсч, хилийн дундаж үнэ нь 8.2 ам.доллараар буурсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button