ДЭЛХИЙ

АНУ-ын хурандаа Украиныг энэ янзаараа дэлхийн газрын зургаас арчигдана гэв

АНУ-ын Батлан хамгаалахын сайдын зөвлөх асан, хурандаа Дуглас МакГрегор “Sky News Australia” телевизэд ярилцлага өгөхдөө Украинд дэлхийн газрын зурагнаас арчигдах эрсдэл тулгараад байна гэж ярьжээ. Түүнийхээр, АНУ тэргүүтэй барууны орнууд одоо хэрэгжүүлж буй Украиныг зэвсэглэх бодлогоо үргэлжлүүлсээр байвал ийм зүйл болох нь гарцаагүй гэнэ. Тэрээр энэ үгээрээ Киевт зэвсгээр тусалж байгаа улсуудыг шүүмжилсэн байна.

“Яг одоо хэрэгжүүлж байгаа аргаар энх тайван тогтооно гэж байхгүй. Тиймээс сүүлчийн украин хүн үхэж дуусахыг хүлээх гээгүй бол зэвсгээр хангахаа болих хэрэгтэй. Одоо гал зогсоох л хамгийн чухал. Танай Австрали улс энэ асуудал дээр нааштай алхам хийх хэрэгтэй, учир нь Вашингтонд одоо хэн ч энэ талаар бодохгүй байгаа. Харин Берлин, Парис, Лондонд энэ санааг дэмжсэн иргэдийн тоо нэмэгдэж байгаа гэж дуулсан. Одоо гал зогсоож, хэлэлцээрт яаралтай орох хэрэгтэй” гэж хурандаа өгүүлжээ.    

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АНу ,Барууныхан ОРОСТ дайсагнаас болж УКРАЙН улс ын сүүлчийн хүн тулалдахыг харах л үлдлээ. .Үнэн үг

Зочин
Зочин

Аааль дээр тэгж шаасан. Эсрэгэарээ Украинчууд шаагаад эхэлсэндээ

ҮНЭН
ҮНЭН

ЕР НЬ АНУ, БОЛООД БАРУУНЫХНЫ ЭНЭ БҮТЭЛ МУУТАЙ ДЭМЖЛЭГ Ч УКРАЙН УЛСАД ХЭРЭГ БОЛОХГҮЙ БАЙГАА НЬ ҮНЭН. АНУ ШУУД ОРОСЫН ХЭД ХЭДЭН ХОТЫГ ЦӨМДӨХ ХЭРЭГТЭЙ. ЭС БӨГӨӨС ОРОС УКРАЙНЫГ АРЧИЖ ХАЯХ САНААРХАЛАА ХЭДЭН ЖИЛ Ч ХАМААГҮЙ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ОРОСУУД БОЛ ХҮН БИШ ХАРХНУУД. ИРЭЭДҮЙН ДЭЛХИЙД ОРОСЫН ОРОН ЗАЙ БАЙХГҮЙ.

Холбоотой мэдээ

Back to top button