Нийгмийн

ОХУ-ыг Дэлхийн гаалийн байгууллагаас хасахыг шаарджээ

Украин улс ОХУ, Беларусийг үйл ажиллагаандаа оролцуулахгүй байхыг Дэлхийн гаалийн байгууллагаас шаарджээ.

Үүний хариуд ОХУ-ын Холбооны гаалийн албаны орлогч дарга Руслан Давыдов мэдэгдэл хийсэн байна. Тэрээр Европын холбоо, Украинтай хавсран башир арга саам хэрэглэж ОХУ, Беларусийг Дэлхийн гаалийн байгууллагаас шахаж гаргахыг оролдож байгаа талаар мэдээлэл өгчээ.

Литва улс Европын холбооноос ОХУ-д тавьсан тав дахь багц хоригийн хүрээнд Калинград руу транзит тээвэр хийхийг өнгөрсөн сарын 18-наас хориглосон билээ. Үүнээс хэдхэн хоногийн дараа буюу 23-25-ны өдрүүдэд болсон Дэлхийн гаалийн байгууллагын ээлжит их хуралд ОХУ-ын Холбооны гаалийн алба улсаа төлөөлж оролцсон юм байна.

Тэр хурлаас “Бүх гишүүн улсууд одоо хэрэгжиж буй гаалийн бүтэц тогтолцоог, хэвийн үйл ажиллагааг доголдуулахаас сэргийлэх ёстой” гэсэн агуулгатай бодлогын баримт бичиг баталсан аж. ОХУ энэхүү бодлогын баримт бичиг нь Литвагийн тавьсан гаалийн хоригийг цуцлуулах үндэслэл болно гэж төсөөлсөн бололтой. Учир нь, хурлаас хэд хоногийн өмнө буюу зургадугаар сарын 18-наас Литва улс Европын холбооноос ОХУ-д тавьсан тав дахь багц арга хэмжээний хүрээнд Калининград руу транзит тээвэр оруулахыг хориглосон байв.

Ингээд бодлогын баримт бичгээ урдаа барин Литвад шаардлага хүргүүлсэн ч ямр ч нөлөө үзүүлсэнгүй. Европын холбооноос Калининград руу орж ирэх ёстой чухал хэрэгцээт бараа Литвад гацсан хэвээр байсан тул ОХУ саяхнаас Литва руу дамжин өнгөрөх тээврийг хориглох хариу арга хэмжээ авахаар болсон байна. Гол нь ОХУ болон Азийн улсуудаас Балтийн орнууд, тэр тусмаа Литва, Европ руу чиглэсэн тээврийг таслахыг зорьжээ. Асуудал далайн тээврийг хаах хэмжээнд өндрөө авч, болзошгүйдээ тулж, Европын холбоо, Литвад яаж хариу өгөх талаар дээд түвшинд яригдсан аж.

Гэтэл Украин улс нөгөө бодлогын баримт бичгийг үндэслээд ОХУ-ыг Дэлхийн гаалийн байгууллагаас хасах шаардлага гаргачихжээ. ОХУ-ыг гаалийн дэг журам зөрчихөөс өөр аргагүй байдалд оруулсан энэ нөхцөл байдлыг Руслан Давыдов "ОХУ-ыг Дэлхийн гаалийн байгууллагаас гаргах гэсэн башир арга" гэж нэрлэсэн бололтой.

Тэрээр “Украин улс ОХУ, Беларусийг үйл ажиллагаандаа оролцуулахгүй байхыг Дэлхийн гаалийн байгууллагаас шаардсан нь байгууллагын бодлого, гишүүн улсуудын эрх ашигт шууд харшилсан үйлдэл” болохыг мэдэгдэлдээ онцолсон байв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button