Бундестагийн гишүүн Умард Атлантын цэргийн эвслийг татан буулгах санал гаргав
Германы Бундестагийн гишүүн, Зүүний намын төлөөлөл Севим Дагделен Европын холбоо Умард Атлантын цэргийн эвслийг татан буулгаж, тивийнхээ улс орнуудын эрх ашгийг дээдэлсэн шинэ бүтэц бий болгох ёстой гэж мэдэгджээ.
Түүнийхээр, УАЦЭ нь яг одоогийн бүтцээрээ бол АНУ-ын нөлөө хэтэрхий ихтэй бөгөөд Европын холбооны улс орнуудын эрх ашгийг хохироосон бодлого явуулж байгаа аж. “Global Times” энэ талаар мэдээллээ.
"ОХУ Украинд цэрэг оруулснаас хойших хугацаанд эвсэл дэх АНУ, Европын ашиг сонирхол хэд, хэдэн удаа зөрчилдсөн бөгөөд цаашдаа нийцэхгүй нь тодорхой болсон"
Севим Дагдеден /Бундестагийн гишүүн/
Тэрээр Вашингтоныг “Москваг ялахын тулд сүүлчийн украин хүнийг үхэж дуустал тулалдуулахаас ч буцахгүй байгаа бөгөөд энэ явцад Европын холбооны эрх ашиг хохирохыг юман чинээнд бодохгүй байна” гэж буруутгасан байна. Түүнийхээр бол одоо улс орнууд “Хүйтэн дайн”, сөргөлдөөнөөс аль болох зайлсхийх ёстой аж.
Дашрамд дурдахад, Германы улс төр судлаач Александр Рар мөн энэ санааг дэмжиж буй бөгөөд Канцлер Олаф Шольцтой уулзах үедээ УАЦЭ-ийг татан буулгаж, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг холбооны аюулгүй байдлыг хангах гол бүтэц болгох санал тавьж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ухаантай Герман авгай бна даа . Америкийн хар санааг мэдэж бна хөөе
АНУ бол дэлхийд аюул таригч ,бусдыг колончлогч орон. Европын орнууд үндсэндээ Америкын гарт базуулж сүйрлийн зам рүү явж байгаа нь хэнд ч тодорхой. НАТО байгаа цагт европ-д ,дайны хэнээрхэл, сүйрлийн зам арилахгүй.
ХАХА ҮХЭР
Яргачид л барууны дэлхийг ноёрхох санаа, бусдыг боолоо болгох оролдлого, эзлэн түрэмгийллийг дэмжинэ биз
ККК. ШОЛЬЦИЙГ АРАЙ ТЭНЭГ ГЭЖ БОЛОХГҮЙ БИЗДЭЭ? ЮУ БОДООД ӨГӨР ЗӨНӨГ БАЙДОНГ ҮГ ДУУГҮЙ ДАГААД НАМИРДАГ БАЙНА АА?
ҮХЭРНҮҮД ЯАЖ ОЙЛГОХ ВЭ ДЭЭ
ХАА ГАЗАР УЛС ТӨР ХИЙХ ГЭСЭН МУЛГУУ АВГАЙ НАР ЗӨНДӨӨ БИЙ