МЬЯНМАР: Цэргийнхэн хот тосгод дотор тэсрэх бөмбөг булж байна
Олон улсын хүний эрхийн байгууллага Amnesty International Мьяннмарын цэргийн эрхтнүүдийг газар булах зориулалттай тэсрэх бөмбөгийг эмх замбараагүй хэрэглэж, энгийн номхон иргэдийг аюулд оруулж байна хэмээн буруутгажээ.
Тус улсын Кая мужид орон нутгийн зэвсэгт бүлэглэл, цэргийнхний хооронд мөргөлдөөн хурцадсан тул эрх баригчид мужийн зүүн өмнөд хэсэг байх хот тосгодыг тойруулан өргөн зурвасаар тэсрэх бөмбөг булж байгаа аж. Тосгон дотор ч булж байгаа бөгөөд хүмүүс өртөж амиа алдах явдал тасралтгүй гарч байгаа юм байна.
Amnesty International цэргийнхэн энэ ажилдаа дотоодын үйлдвэрийн М-14, ММ-2 маркийн тэсрэх бөмбөг ашиглаж байгааг ч тодорхой дурджээ. Энэ тэсрэх бөмбөг нь хэмжээ жижиг ч гишгэсэн хүний хөлийг тасдах буюу түүнээс дээш хэсэгт гэмтэл учруулах чадвартай.

“Хот суурин газар буюу хүн ам олноор төвлөрөн суурьшдаг газрыг тойруулан тэсрэх бөмбөг тавьж, энгийн номхон иргэдийн амь насыг аюулд оруулсан” хэмээн Amnesty International-ын мэдэгдэлд онцолсон байв.
“Цэргийнхэн тэсрэх бөмбөгөө айлуудын хашаанд, гэрийн үүд хэсэгт, тэр бүү хэл шатны хонгил, сүм хийдийг тойруулан тавьж байгаа нь маш жигшүүртэй, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг” гэж тус байгууллагын захирлын орлогч Мэтт Уэлсс мэдэгджээ.
Байгууллагын шинжээчид өнгөрсөн зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 8-ны хооронд Кая мужийн Демосо, Хпрусо, Лойкау тосгонд явж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан байна. Ингэхэд зөвхөн дээрх тосгодод өнгөрсөн оны зургадугаар сараас хойш 20 гаруй хүн газрын тэсрэх бөмбөгт өртөн амиа алдах буюу хүндээр шархаджээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЦЭРГИЙНХНИЙ ЦААНА ХЯТАДУУД БАЙДАГ ХЯТАДУУД АРДЧИЛАЛ, ШУДРАГА ЁСНООС ҮХТЭЛ АЙДАГ