БНХАУ ОХУ-ын нүүрснээс татгалзахад бэлтгэж байна
БНХАУ сэргээгдэх эрчим хүч рүү шилжилт хийх бодлогоо түр хойш тавьж, нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг олноор байгуулж байна. Байгаль хамгаалах “Greenpeace” байгууллага цахим хуудастаа энэ талаар шүүмжлэн бичсэнийг Bloomberg мэдээлэв.
Урд хөрш энэ оны эхний хагаст 8.63 гигаватт хүчин чадалтай станцууд ашиглалтад оруулсан нь өнгөрсөн жил ашиглалтад орсон нийт хүчин чадлын 47 хувьтай тэнцжээ.
БНХАУ сэргээгдэх буюу эрчим хүчний ногоон эх үүсвэр барьж байгуулахад хүчин чармайлт гаргаж байсан ч өнгөрсөн жил эрчим хүчний дутагдалд орсноосоо хойш өмнө нь хаасан нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа нээж, шинээр барих болсон юм. “Нүүрс бол эрчим хүчний хамгийн хямд эх үүсвэр тул нөөцтэй орнууд бүтээн байгуулалтын зардал өндөртэй сэргээгдэх эрчим хүч рүү шилжих нь төдий ухаалаг алхам биш” гэх үзэл эрх баригчдын нь дунд одоо ч хүчтэй хэвээр байгаа нь эндээс харагдсан.
“Greenpeace”-ийн мэдээлэлд харин анхаарал татах нэг өнцөг байгаа нь, БНХАУ ОХУ-аас авах нүүрснийхээ хэмжээг багасгаж, эргээд Австралиас авахаар бэлтгэж байгаа тухай юм. АНУ Бээжинг “ОХУ-ыг дэмжлээ” хэмээн буруутгаж, сүүлдээ заналхийлэх хэмээнд хүрсэнтэй холбоотой ч байж мэдэх юм.

Өнгөрсөн жилийн сүүлээр Шотландын Глазгод болсон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бага хуралд оролцсон улсууд малтмал түлшнээс татгалзах талаар том амлалтууд өгснийг шинжээчид “2022 онд лав биелүүлж эхлэхгүй. Эдийн засагтаа их хэмжээний мөнгө хийснээс болж үүссэн инфляци дээр инфляци нэмж нийгэмд тогтворгүй байдал үүсгэхээс болгоомжилсондоо ийм алхам хийж зүрхлэхгүй” гэж байсан нь ийнхүү амьдрал дээр батлагдсаар байна.
Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор, агаар дахь хортой хог хаягдлыг 2050 онд 0 болгохын тулд 2030 он хүртэл газрын тосны хэрэглээг 29, байгалийн хийн хэрэглээг 10 хувиар зугуухан багасгах ёстой. Газрын тос, байгалийн хийн компаниуд энэ зорилтыг хэрэгжүүлээд эхэлсэн бөгөөд эрэлт, нийлүүлэлтийн зөрүүгээс болж үнэ огцом өссөн юм.
Эрчим хүчний үнэ нь суурь үнэ тул “Ногоон” үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай металл, дизель түлш, бордоо гэх мэт үнэ тодорхойлогч бүсад бүтээгдэхүүн, түүхий эдийн үнийг хөөрөгдөж, цаашид хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх бодит болгоомжлол төрүүлээд байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ногоон шилжилт хийхэд дэлхий бэлэн биш байгаа. Техник, технологийн түвшин болоогүй байхад сонин хачин юм яриад байсан. Өнгөрсөн өвлийн хүндрэл Америк, Европ, Ази гээд бараг бүх тивд сайхан сануулга өгсөн. Ойрд энэ ногоон гэдэг яриагаа болих биз. Болих хэрэгтэй.
за 2 улсын тэрсэлдээн манайд л халтай даа. Хятад угаасаа манайхаас авчихаж байгаа болхоор. Оросоос авах шаардлага байхгүй шүү дээ
Хонгилын үзүүрт гэрэл асаж байгаа юм бишүү? Гэвч Путинчүүд, Монгол Ялначууд тэр гэрлийг даруй унтраана л даа.