Жо Байден хорт хавдраар өвчилж байжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Массачусет мужид иргэдтэй уулзалт хийж байхдаа хүрээлэн буй орчны бохирдлоос болж хорт хавдраар өвчилсөн талаараа ярьжээ. Тэрээр өвчнөө өнгөрсөн цаг дээр, шалтгааныг нь одоо цаг дээр ярихыг оролдсон ч хүмүүст яг одоо өвчилчихсөн байгаа мэтээр ойлгуулчихжээ.
Тодруулбал, тэрбээр “Миний өссөн Клеймонт хотод гэрийн маань ойролцоо газрын тос боловсруулах үйлдвэр байдаг байсан. Машины цонхонд газрын тосны толбо болчхдог тул л байсхийгээд л арчиж цэвэрлэх хэрэгтэй болдог байв. Тэрнээс ч болсон уу, би болон миний ойр орчны хүмүүс бүгд хорт хавдар туссан. Делавэр муж хорт хавдрын өвчлөлөөр улсдаа тэргүүлдгийн шалтгаан энэ байж ч мэднэ” гэж ярьсан юм байна.
Интернэт хэрэглэгчид түүний яриаг өлгөж авч, Ерөнхийлөгчөө хорт хавдартай болсон мэтээр нэг хэсэгтээ л цуурсан бөгөөд “The Washington Post” сонины редактор Гленн Кесслер Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Жо Байдены өгсөн эрүүл мэндийн шинжилгээний тэмдэглэлд бичигдсэн “Арьсны хорт хавдар авахуулах мэс ажилбарт орж байсан” гэх баримтыг гаргаж тавьсны дараа л намжжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг байна шдээ. хорт хавдрыг даван туулаад
hurdan edgereh boltugai horsh ah min hahaha
Хүмүүс ам дамнасан яриа ийм л хор зуршилтай байгаам даа
Эрүүл хүнийг өвчтэй болгож ийм яриа ярьж суудаг хүмүүсийг ер ойлгохгүй юм
ХӨГШИРӨЛТ БОЛ ӨӨРӨӨ ХОРТ ХАВДАР ШҮҮ ДЭЭ ҮНЭНДЭЭ