ДЭЛХИЙ
Шинзо Абэгийн оршуулгыг ирэх есдүгээр сард төрийн хэмжээнд ёсолно

Япон улсын төр Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн оршуулгыг төрийн ёслолын хэмээнд дахиж үйлдэхээр болжээ. Ёслолыг ирэх есдүгээр сарын 27-нд товлосон байна. Kyodo агентлаг энэ талаар мэдээллээ.
Японы Сайд нарын танхимаас төрийн оршуулгыг Токио дахь Хааны ордноос холгүй орших “Будокан” ордонд хийх юм байна. Ёслолд дэлхийн олон улс орны төрийн дээд албан тушаалтнууд ирж оролцоно гэж төлөвлөж байна.
Шинзо Абэ нь энэ сарын 8-ны өдөр Нара хотод сонгуулийн кампанит ажлаар явж байхдаа халдлагад өртөж амиа алдсан юм. Нэрт улстөрч агсныг энэ сарын 12-нд төрөлх нутаг болох Ямагучи мужийн Шимоносэки хотод гэр бүлийн хүрээнд даруухан оршуулсан билээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hooorhiii dooo sain hun bsn ymsan
Ум сайн амгалан болтугай
Ум мани бодни хум