Байгалийн хийн үнэ түүхэн дээд хэмжээнд ойртож байна
ОХУ нийлүүлэлтээ огцом багасгасны дараа Европт байгалийн хийн үнэ хурдацтайгаар өссөөр түүхэн дээд дээд үзүүлэлтдээ ойртож ирээд байна. 1000 кубметр хийн үнэ 2500 ам.доллар хүрээд буй нь өнгөрсөн гуравдугаар сарын 7-нд тогтсон дээд амжилтаас 400 ам.доллараар л дутуу байгаа юм.
ОХУ энэ сарын 25-ны өдөр “Засвар хийнэ” гэж зарласан шахуургаа өчигдөр зогсоосон явдал үнийн өсөлтөд нөлөөлжээ. Нэг турбин зогссоноор нийлүүлэлт 20 хувиар буурч буй. Европын холбооны гишүүн орнууд ч зүгээр суугаагүй, шахуурга зогсохоос өмнө буюу 26-нд нь байгалийн хийн хэрэглээгээ сайн дураараа 15 хувиар бууруулах тохиролцоонд хүрсэн билээ. ОХУ цаашдаа нийлүүлэлтээ нэмэхгүй бол энэхүү сайн дурын хэмнэлт нь зайлшгүй болж албажих учиртай.
Европын холбоо ОХУ-ын үйлдлийг “Өвлөөс өмнө Европын улсуудын байгалийн хийн нөөцийг дундлах гэсэн санаатай ажил” гэж үзэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.