ДЭЛХИЙ
Украины үр тарианы магнат эхнэрийн хамт амиа алджээ
Украины хамгийн хамгийн баян бизнесмэний нэг Алексей Вадатурский өнгөрсөн шөнө Николаев хотноо эхнэрийн хамт Оросын пуужингийн довтолгоонд өртөн амь үрэгджээ.
74 настай Алексей Вадатурский нь газар тариалан, үр тарианы экспортоор дагнадаг “Нибулон” компанийн эзэн бөгөөд улс орны эдийн засагт оруулсан хувь нэмрээрээ “Украин улсын баатар” цол хүртсэн нэр хүндтэй нэгэн байсан аж.
Ерөнхийлөгч В.Зелинський А.Вадатурскийн үхлийг улс оронд учирсан том гарз хохирол гэж нэрлэсэн байна.
Николаев хотын дарга Александр Сенкевичийн хэлснээр, өнгөрсөн шөнийн довтолгоо нь байлдааны ажиллагаа эхэлснээс хойших хамгийн ширүүн нь байсан гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХАРААЛ ИДСЭН ПУТИНД ХАРИУГ НЬ ӨГ