ДЭЛХИЙ

ШУУРХАЙ: БНХАУ-ын ГХЯ-наас мэдэгдэл гаргалаа

АНУ-ын Конгрессийн төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси БНХАУ-ын анхааруулгыг үл харгалзан Тайваньд айлчилж байна.

“Ерөнхийлөгч Жо Байденаас зөвшөөрөл аваагүй” гэх тодотголтой энэхүү айлчлал хэрэгжсэнээр Нэнси Пелоси сүүлийн 10 жилд АНУ-аас тус аралд айлчилсан анхны төрийн дээд хэмжээний зочин болсон юм.

Түүнийг Тайваньд газардсантай холбоотойгоор БНХАУ-ын Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд энэ удаагийн айлчлал нь “Нэг Хятад” бодлогыг ноцтойгоор зөрчсөн, БНХАУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдалд халдсан үйлдэл бөгөөд хоёр улсын харилцаанд  хүчтэй нөлөөлнө. Тайваниар дамжуулан БНХАУ-ын дотоод хэрэгт оролцохоо зогсоохыг АНУ-д хатуу анхааруулья” гэжээ.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button