Ж.Байден, В.Зеленскийн хооронд гүнзгий үл ойлголцол үүсжээ

"АНУ-ын Засаг захиргаа, Украины эрх баригчдын хооронд гүнзгий үл ойлголцол үүссэн" гэсэн агуулга бүхий нийтлэл New York Times сонинд гарчээ.
Нийтлэлч Томас Фридманы бичсэн уг нийтлэлд яг одоо АНУ, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нарын хооронд уулзаж байж л шийдэх хэмжээний гүнзгий үл ойлголцол үүссэн талаар дурджээ.
Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Александр Ермак хоёр Ерөнхийлөгчийн уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар ажиллаж байгаа гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн нь ийм учиртай юм байна. Энэ уулзалтын зайлшгүй гэдгийг Ж.Байдены аюулгүй байдал хариуцсан туслах Жейкоб Салливан ч хүлээн зөвшөөрч байгаа гэдгийг Александр Ермак мэдэгдэлдээ дурдаж байсан юм.
Томас Фридман нийтлэлдээ мөн Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилсныг шүүмжилж, хүнд цаг үед байж болшгүй алхам хийсэн гэж дүгнэжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.