ДЭЛХИЙ

Нэнси Пелоси Тайванийн Ерөнхийлөгчтэй уулзлаа

Тайваньд айлчилж буй АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн  тус улсын Ерөнхийлөгч Цай Инвэньтэй хийсэн уулзалт хэлэлцээр амжилттай болж өндөрлөлөө.

Уулзалтын эхэнд Нэнси Пелоси “Тайвань АНУ-ын эв санааны нэгдэл одоо хэзээ, хэзээнээс илүү чухал” болсныг онцлоод Вашингтон цаашид Тайвань болон бусад улс оронд ардчиллыг хадгалах бодлогодоо үнэнч хэвээр байгаагаа батлан илэрхийлжээ. Мөн удирдагчийн үүргийг нэр төртэй гүйцэтгэж байгаад нь Цай Инвэньд талархсан байна. Чип худалдан авахдаа Тайваньд БНХАУ-аас илүү боломж олгож дэмжинэ гэлгээ ч илэрхийлжээ.

“Өнөөдөр дэлхий ардчилал, дарангуйлал гэсэн хоёр салаа замын өмнө ирээд байна. АНУ-ын хувьд энд, Тайванд болон бусад улсад ардчиллыг хадгалах бодолдоо гуйвшгүй бат зогсох болно” гэж Н.Пелоси цохон тэмдэглэв.  

Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнь хариу талархал илэрхийлээд АНУ-ыг Тайванийн хамгийн дотнын нөхөр гэж нэрлэсэн байна. Тэрээр Тайванийн ардчиллыг тууштай дэмждэгт нь АНУ-д талархал илэрхийлж, хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг цаашид улам батжуулна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.      

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button