ДЭЛХИЙ
В.Зелинський Ши Жиньпинтэй уулзахыг хүсэв

Украины Ерөнхийлөгч В.Зелинський БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй шууд хэлэлцээр хийхийг хүсжээ.
Хувийн шугамаар нэг уулзахдаа Украинд явуулж буй ОХУ-ын цэргийн ажиллагаанд нөлөөлж чадах юм байна гэсэн сэтгэгдэл төрснөө ийнхүү ажил хэрэг болгохоор шийдсэн гэнэ.
“Би шууд уулзаж хэлэлцээр хиймээр байна. Би жил орчмын өмнө хувийн журмаар Ши Жиньпинтэй уулзаж байсан. Тэр үед албан ёсны юм байгаагүй. Харин одоо бол албан ёсоор уулзах нь хэрэгтэй гэж бодож байна” гэж тэрбээр Хятадын “China Morning Post“ сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.