ДЭЛХИЙ

Израиль, Палестины зөрчлөөр таван улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг хуралдуулах хүсэлт гаргав

Израиль, Палестины “Лалын ариун дайн” бүлэглэлийн зөрчил хурцадсантай холбоотойгоор Арабын нэгдсэн Эмират, Франц, БНХАУ, Ирланд, Норвег гэсэн таван улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулах хүсэлт гаргажээ.

Хэвлэлүүдэд мэдээлснээс үзвэл хуралдаан маргааш буюу наймдугаар сарын 8-нд болж магадгүй байна.

Хаалттай болох уг хурлаар Газын зурваст үүсээд буй нөхцөл байдлыг эерүүлэх, улмаас эвлэрүүлэх тал дээр олон улсын хүч чармайлтыг нэмэгдүүлэх асуудлыг хөндөх юм.   

Палестины “Лалын ариун дайн” бүлэглэлийн толгойлогч Тайсира Жабари Израилийн харвасан пуужинд өртөж амиа алдсан явдал Газын зурваст ноцтой  байдлыг үүсгээд байна.

Тайсира Жабари

Толгойлогчоо алдсан “Лалын ариун дайн” хөдөлгөөнийхөн сүүлийн хоёр хоногийн дотор 400 пуужинг Израиль руу харважээ. Бүлэглэлийн эсрэг “Үүрийн туяа” ажиллагааны хүрээнд Израиль мөн олон тооны пуужинг Газын зурвас руу харваж, зөрчил дээд зэргээр хурцдан хөрш орнуудаа сандаргах хэмжээнд хүрсэн нь энэ юм.

Палестины албан эх сурвалжийн мэдээлснээр, энэ сарын 6-ны байдлаар Газын зурваст 24 хүн Израилийн пуужингийн довтолгооны улмаас амиа алдсан, тэдний дунд зургаан хүүхэд, хоёр эмэгтэй байгаа аж.  

Палестинчууд хоёр улсын хооронд шинээр тогтоох хилийг “Зургаан өдрийн дайн”-аас өмнөх байдлаар тогтоох байр сууриа хатуу баримталж байгаагаас улбаалан талуудын зөрчил өнгөрсөн тавдугаар сараас хурцдаж эхэлсэн юм. Израиль Улс 1967 оны “Зургаан өдрийн дайн”-аас Йерусалимын зүүн хэсэг, Йордан голын баруун эргийг эзлэн авсан билээ.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button