БНСУ-ЫН ҮЕР: Өнөөдрийн ажлын өдрийг хойшлуулжээ
Нийслэл Сөүл болон эргэн тойронд үерийн гамшиг нүүрлэсэнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Юн Сук Ёол захирамж гаргаж, өнөөдөр төрийн захиргааны байгууллагуудын ажлын өдрийг хойшлуулжээ. Ерөнхийлөгч шийдвэрээ танилцуулах үедээ “Үерийн гамшиг дуусах болоогүй” хэмээн анхааруулаад, “Нөхцөл байдал хяналтад орсны дараа бид хохирлын талаар мэдээлэл өгөх болно” гэсэн байна. Сүүлийн 80 жил ороогүй усархаг бороо орж, гамшиг дагуулсан нь уур амьсгалын өөрчлөлтөөс болсон гэж үзэж байгаагаа мөн илэрхийлжээ.
Ерөнхийлөгч өчигдөр орон нутгийн засаг захиргаа, ойн аж ахуй, гал түймэртэй тэмцэх газрын удирдлагуудад эрсдэл өндөртэй бүс нутгаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх, хүний амь нас хохирохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлджлүүлэн авах үүрэг өгч, нийтийн тээврийн үйлчилгээг сэргээхэд шаардлагатай цаг хугацааг харгалзан мягмар гарагийн ажлын өдрийг хойшлуулах шийд гаргасан юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.