СӨҮЛИЙН ҮЕР: Есөн хүн амиа алдаж, долоон хүн сураггүй алга болжээ

БНСУ-ын нийслэл Сөүл хот орчимд сүүлийн хоёр хоногт 525 мм хур тунадас унасны улмаас үерийн гамшиг нүүрлээд байгаа билээ. Гамшгийн улмаас долоон хүн амиа алдаж, зургаан хүн сураггүй болсон талаар бид өчигдөр уншигчдадаа мэдээлсэн. Тэгвэл өнөө өглөөний мэдээгээр, нас барагсдын тоо ес, сураггүй бологсдын тоо долоо болж нэмэгджээ.
2500 гаруй барилга байгуулмж усанд автаж, одоо ч тэр чигээрээ байгаа тул солонгосчууд хохирлын хэмжээ цаашид нэмэгдэнэ гэсэн болгоомжлолтой байна.
Амиа алдсан есөн хүний тав нь нийслэл Сөүлд, гурав нь Кёнгиду, нэг нь Канванду дүүрэгт оршин сууж байжээ. 17 хүн гэмтэж бэртсэн байна. 398 өрхийн 570 хүн амьдрах орон гэргүй байгаагаас дунд сургууль, олон нийтийн газарт хоног төөрүүлж байгаа аж. Албаны эх сурвалжийн хэлснээр, дээрхээс гадна улсын хэмжээнд 724 өрхийн ААН-н 1253 хүнийг түр нүүлгэн шилжүүлжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.