ДЭЛХИЙ

Фумио Кишида танхимынхаа шинэ бүрэлдэхүүнийг зарлаж эхлэв

Танхимаа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан Ерөнхий сайд Фумио Кишида шинэ бүрэлдэхүүнээ зарлаж эхэлжээ.

Хуучин танхимаас Гадаад харилцааны сайд Хаяши Ёшимаса, Сангийн сайд Жюничи Сүзүки нар албан тушаалаа хадгалж үлдсэн бол Батлан хамгаалахын сайдаар Ясуказу Хамада шинээр томилогджээ. Сайд нарын танхимын /Засгийн газрын/ Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуно, Эдийн засгийн сэргэлтийн сайд Дайширо Ямагива нар мөн албан тушаалаа хадгалж үлдсэн байна.  

Батлан хамгаалахын сайдаар шинээр томилогдсон Ясуказу Хамада нь 2008-2009 онд энэ албан тушаалыг хашиж байсан нэгэн аж. Өмнө нь Эдийн засгийн хөгжлийн сайд байсан Ясутоши Нишимура шинэ танхимд Үйлдвэрлэл худалдааны сайдаар орж иржээ.   

Фумио Кишида өнөө өглөө танхимаа огцруулсны дараа шинэ танхимаа ирэх есдүгээр сараас бүрдүүлнэ гэсэн мэдээлэл байсан. Гэвч нөхцөл байдлаас болоод томилгоог яаравчлах болсон байна.

Японы Эн Эйч Кей төв телевизийн судалгаагаар, Засгийн газартаа итгэх япончуудын итгэл Фумио Кишидаг Ерөнхий сайд болсноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн нь танхимаа сэлгэх гол шалтгаан болжээ.   

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монголд бол мөнгө өгөөд л сайд дарга аа. Мэдлэг чадвар бол цаашаа

Холбоотой мэдээ

Back to top button