Bloomberg: Газрын тосны “дайн”-д ОХУ ялж байна

Эдийн засгаар дагнан бичдэг Bloomberg агентлаг газрын тосны зах зээлд өрнөж буй “дайн”-д ОХУ барууны орнуудыг ялж байгаа талаар мэдээлэв. Нийтлэлийг Хавьер Блас бичжээ.
АНУ, Европын холбоо ОХУ-ын орлогын мэх үүсвэрийг хаахаар санаархаж, худалдан авалтаа үлэмж багасгаад байсан. Тэгвэл ОХУ түүнээс хойш шинэ зах зээл олж, олборлолтоо зугуухан сэргээсээр бараг хэвийн хэмжээнд хүрсэн байна. Өнгөрсөн сард ОХУ өдрийн олборлолтоо 10.8 сая баррельд хүргэж, энэ оны эхэнд байсан үзүүлэлтдээ очжээ.
Үнийн хувьд ч эхлээд хямд зарахаас өөр аргагүй байсан бол нийлүүлэлт багассанаас үүдэлтэй ханшийн өсөлтийг ашиглаад үнийн зөрүүнээс хүлээх алдагдлаа ашигтай болгож чадсан байна. Өөрөөр хэлбэл, барууны орнуудын тавьсан хориг ажиллахаа больжээ. ОХУ зөвхөн зах зээлийн өрсөлдөөн, эдийн засгийн агуулгаар ч ялсан биш, улс төрийн агуулгаар ч давуу байдалтай гэдгээ бүгдэд хүлээн зөвшөөрүүлсэн гэнэ. Барууны орнууд өнгөрсөн хавар ОПЕК-ийг ОХУ-тай хамтрахаас нь татгалзуулж чадна гэдэгтээ итгэлтэй байсан ч бодит байдал дээр эсрэгээрээ эргэснийг Хавьер Бласт энд жишээлжээ.
Намраас өмнө амжаад туйлдуулж авах зорилго нь нурсан тул одоо Европын улс орнууд өвөл эрчим хүчний дутагдалд орж, зарим улс орнууд хөлдөж ч болзошгүй байна.
“Европын хэвлэлүүдэд одоо ч Оросын байгалийн хий, газрын тосноос татгалзаж чадна гэсэн бадрангуй нийтлэлүүд гарсаар байна. Гэхдээ үнэндээ бол байдал эсрэгээрээ байгаа” гэж Хавьер Бласт онцлон тэмдэглэжээ. Түүний бодлоор, хүйтэн цаг агаар, үнийн өсөлт, амьжиргааны түвшний доройтол нийлээд оны сүүл гэхэд Европын олон улс орон Украинд туслах бодлоосоо ухрах гэнэ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэн байх магадлал тун өндөр шүү.Одоо ч герман украйнд өгөх туслахаасаа татгалзсан гээд Зеленский гонгиноод байсан .Өвөл европ хөлдөх бий .Дэмжигчид алга ташигсад одооноос комиссын хөнжил дулаан шуб энэ тэрээ хандив өгөхөөр бэлдсэн нь дээр дээ
saihan medee bna
хөрш дампуу айлаас болж гэрээ хөлдөөх хүн дэлхийд лав байхгүй байхө
Оросын хөлсний нөхдүүдийн бичсэнийг оросын хэвлэл хачирлаж бичээд түүнийг нь манайхан хуулбарлаваа гэж.