ДЭЛХИЙ

Талибууд АНУ-ын өгсөн зэвсгээр өөрсдийг нь хядах уу

АНУ-ын цэрэг Афганистаныг орхин гарсны нэг жилийн ой өчигдөр тохиожээ. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэл хийж, Афганистаныг орхиж гарсан нь Нэгдсэн улсын түүхэн дэх хамгийн хар үйл явдлын нэг гэж мэдэгдсэн байна.

“Жилийн өмнө Афганистанд тохиолдсон сүйрэл нь АНУ-ын түүхэн дэх хамгийн ичгэвтэр, өрсөлдөх чадваргүйгээ илчилсэн, доромжлогдсон үйл явдлын нэг юм. Гарах үйл явц үргэлжилж байх үед буюу 2021 оны зун Афганистанд АНУ-ын 13 цэрэг амь үрэгджээ. “Үүнээс гадна бид дайсандаа 85 тэрбум ам.доллараар үнэлэгдэх, хамгийн орчин үеийн зэр зэвсэг үлдээсэн. Үнэхээр гунигтай” гэж тэрээр онцолжээ.   

Тус улсын төрийн эрхийг барьж буй талибан хөдөлгөөн хэдий одоогийн байдлаар зарим улсад, тэр дундаа ОХУ-д “Алан хядах бүлэглэл” гэсэн статустай ч яваандаа Москва, Бээжинтэй илүү ойр дөт ажиллах нь тодорхой болж буй. Д.Трамп мэдэгдэлдээ афганчуудад үлдээсэн зэвсгийг “Дайсандаа” гэж тодорхойлсон нь ийм учиртай аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button